"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ногдол ашиг тараах эсэх талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байгаа. 2020 онд нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан.
Өнгөрсөн 2022 оны тайлангаар 1.3 их наядын ашигтай ажилласан. Үүнийг хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэндээ өмнөх шиг зарчмаар ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдоно. Гэхдээ угаах үйлдвэрээ дуусгах шаардлага байгаа. Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ барих уу гэдэг асуудал байна.
Дөрөвдүгээр сарын 28-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэх талаар шийдвэр гарна. Хэрэв ногдол ашиг тараа гэвэл хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэндээ 100 гаруй мянган төгрөгийг хуваарилна" гэв.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ