Төрийн албан хаагч өөрийн цахим хуудсанд мэдээлэл цацаж, ажил олгогчоос түүнд сахилгын шийтгэл ногдуулсан гэх мэдээлэл олон нийтэд тараад байсан юм. Тэгвэл уг шийтгэлийг Захиргааны хэргийн шүүхээс хуулийн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, сумын цэцэрлэгийн эрхлэгч иргэн Б.Ч нь өөрийн facebook цахим хуудсаар “Уучлаарай хүмүүсээ би жаахан сошиалаар явмаар санагдаад аа, уур хүрээд бухимдаад байна аа. Өчүүхэн алслагдмал жаахан сум нам энэ тэр гэж ийм байдалд орчих гэж дээ... Налигнасан нь хожиж нам гүм байсан нь хохирдог болсон цаг уу. гайхаад л... галхираад л байх юм. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа. Жич: СЗД, ЗДТГД, ИТХД, ЕБСзахирал...гм...” гэх агуулга бүхий мэдээлэл цацжээ.
Үүнтэй холбогдуулан цахимд дурдсан агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ямар ч нотлох баримтгүйгээр сошиал орчинд жиргэсэн гэж ажил олгогчоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Харин шүүхээс Б.Ч нь иргэн хүний тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй, гэхдээ төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны тухайд төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх нийтлэг ёс зүйн хэм хэмжээг сахих үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх гэж заасан төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагыг зөрчин төрийн албаны нэр хүндэд харшлах үйлдлийг хийсэн гэж үзэхээргүй байна.
Мөн төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоох эрхгүй, Б.Ч-ийн өөрийн Facebook хаягт нийтэлсэн нийтлэл нь үзэл бодлоо илэрхийлсэн болохоос төр, засгийн бодлоготой асуудлыг нийтлээгүй, төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл хийгээгүй гэж дүгнэлээ.
Иймд Б.Ч-гийн өөрийн Facebook хаягт нийтэлсэн сэтгэгдэлд сумын Засаг даргаас хяналт тавьж, сануулах шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрийг тоймлон хүргэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн