АНУ-ын Сангийн яам Оросын армид Шахед өөрийгөө устгагч камиказе-дрон нийлүүлсэнтэй холбоотой Ираны зургаан иргэний эсрэг хориг арга хэмжээ авлаа гэж тус яамны хэвлэлийн албанаас мэдээллээ. АНУ-ын хориг арга хэмжээний дагуу Ираны батлан хамгаалах салбарын гол үйлдвэрлэгч Qods Aviation Industries (QAI) компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
АНУ-ын хориг арга хэмжээнд QAI компаний ТУЗ-ийн дарга Сейед Хожатолла Горейши багтсан. АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр тэрээр Ираны цэргийн судалгаа, хөгжүүлэлтийг удирдаж, Оросын армид Ираны Шахед болон Мохажер дронуудыг нийлүүлэх Иран-Оросын хэлэлцээрийг хариуцаж байжээ. Мөн тус газрын мэдээлснээр QAI компаний гүйцэтгэх захирал Хасем Дамавандян нь Оросын армид камикадзе-дрон удирдахад сургах үйл явцыг удирдаж байжээ.
Үүнээс гадна АНУ-ын эрх баригчид “Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийг хянах үүрэгтэй” Ираны Сансар судлалын байгууллагын захирал Надер Хун Сиавашийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Өмнө нь АНУ Ираны дрон үйлдвэрлэгч Shahed Aviation Industries Research Center, мөн Success Aviation Services FZC болон iJet Global DMCC зэрэг компаниудад хориг арга хэмжээ авч байсан байна. 2022 оны аравдугаар сарын сүүлээр ЕХ болон Их Британи Оросын армид дрон, тагнуулын нисгэгчгүй онгоц нийлүүлсэн хэргээр Ираны эсрэг хориг арга хэмжээ авч байжээ.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо