Олон нийтийн газруудад байдаг утас цэнэглэх төхөөрөмжүүдэд утсаа цэнэглэхгүй байхыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо анхааруулав.
Тодруулбал, худалдааны төв, нисэх онгоцны буудлуудаар байдаг нийтийн хэрэглээний "USB" станцуудыг хортой програм болон хяналтын програм хангамж түгээхэд ашиглаж байж болзошгүй аж. Тиймээс хувийн цэнэглэгч, "USB" залгуураа залгаж утсаа цэнэглэхийг зөвлөж байна. Гэхдээ Холбооны мөрдөх товчооноос тодорхой жишээ дурдаагүй.
Аюулгүй байдлын мэргэжилтнүүд нийтийн цэнэглэх төхөөрөмжүүдийн эрсдэлд олон жил санаа зовж буй. Судлаачид 2011 онд энэ асуудлыг тайлбарлахын тулд "вирус шахах" гэсэн томъёо гаргаж байв. "Сэжигтэй төхөөрөмжид утсаа залгамагц л таны гар утас вирустэж, таны бүх мэдээлэл алдагдах аюултай" гэж 2017 онд "Authentic8" аюулгүй байдлын фирмийн ажилтан тайлбарлажээ. Үүнд таны цахим шуудан, мессеж, зураг, хадгалсан утасны дугаарууд бүгд орох юм.
Гэмт хэрэгтнүүд олон нийтийн газруудад байдаг төхөөрөмжид зориудаар "USB" залгуур залгаж үлдээж ч магадгүй Холбооны мөрдөх товчоо сануулав. Тэр бүү хэл хортой програм суулгасан "USB"-ыг сурталчилгааны бэлэг болгож хүмүүст тараасан гэх мэдээлэл ч гарч байжээ. Холбооны мөрдөх товчоо энэ мэт сануулга, зарлалуудыг тогтмол хүргэдэг.
Эх сурвалж: CNN
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ