surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өвөг дээдсийнхээ нутагт айлчилж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өвөг дээдсийнхээ нутагт айлчилж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийн өвөг дээдсийн нутаг болох Ирландын аралд гурван өдрийн айлчлал хийж байна. Айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу Пүрэв гарагт тэр Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентад үг хэлжээ.

Тэрбээр, “Би гэртээ байна. Би энд аль болох удаан саатмаар байна” гэхэд Ирландын парламентын гишүүд алга нижигнүүлэн ташиж байлаа.

Байден нь Жон Кеннеди, Рональд Рейган, Билл Клинтон нарын дараа Ирландын парламентад үг хэлсэн АНУ-ын дөрөв дэх ерөнхийлөгч болжээ.

Парламентад үг хэлснийхээ дараа тэрбээр Дублины цайзад зохион байгуулагдсан хүндэтгэлийн зоогт оролцсон юм.

Байден айлчлалаа Их Британийн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирландаас эхэлжээ. Тэнд байхдаа тэр улс төрийн зөвшилцлийг уриалж, АНУ-ын хөрөнгө оруулалтыг амлах зэргээр илүү албаны яриа өрнүүлж байв.

Харин хоёр Ирландын хилийг давсныхаа дараа Байдены айлчлалын өнгө аяс илүү хувийн чанартай болсон юм. Байдены элэнц өвөг Оуэн Финнеган 1849 онд Ирландын Лоут мужаас АНУ руу цагаачилж байсан бөгөөд өнөөдөр тэр арлын баруун эрэгт оршдог Майо мужид очиж, өөрийн төрөл саднуудтай уулзахаар төлөвлөсөн байна.

Дараа нь тэр Кнок дахь Католик сүмд зочилж, Баллина тосгоны оршин суугчидтай уулзсаны дараа айлчлалаа өндөрлөхөөр болжээ.

“Тэр бол жинхэнэ Ирланд эр. Ирландтай холбоотой гэгддэг бусад ерөнхийлөгч нараас тэр өөр хүн” гэж Баллина тосгоны 52 настай оршин суугч Майкл Кэрр ярьж байв.

Эх сурвалж: Reuters

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1