“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн Сансрын Тунел дэх салбарын багш согтуудаа хүүхэд зодсон гэх мэдээлэл цахим хуудаст тарсан. Тодруулбал, багш сурагчийг зодохдоо “Та нарыг зодох эрх нь надад байна” хэмээн өшигчсөн гэсэн юм. Мөн утсыг нь олон хоногоор хурааж авах, тус төвийн 14 давхарт байх өөрийн гэртээ охидыг байнга дуудаж хүүхдээ харуулах, хүүхдүүдтэй согтуугаар харилцаа үүсгэдэг, 21:30 цагаас хойш хаалгыг нь түгжиж гаргаж, оруулдаггүй зэрэг хатуу шаардлага тавьдаг гэжээ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн Ерөнхий захирал М.Өлзийчимэгээс тодрууллаа.
Түүний хэлснээр “Цахим хуудаст 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд манай төвийн багштай холбоотой мэдээлэл нийтлэгдсэн. Миний зүгээс тухайн мэдээллийг тавьсан хүнтэй холбогдож, бичсэн асуудлаа харсан эсэх, бодит баримттай эсэхийг асуусан. Дам сонссон мэдээллээ шүгэл үлээж байна гэх утгатай тайлбарласан.
Өчигдөр манай төв энэ асуудлын хүрээнд хамтарсан багаар шуурхай хуралдаж нэр холбогдоод буй багш, сурагчтай уулзалт хийсэн. Багш болон хүүхдүүдийн хэлж байгаагаар цахим хуудаст бичсэн шиг асуудал үүсээгүй.
“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүд гурван газарт хамгаалалтад байдаг. Тус асуудал үүссэн гэх газар бол бие амьдрах ухааны хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд суралцаж, амьдардаг төв.Мэдээж 160 гаруй хүүхдийг асарч, хамгаалж байгаа учраас манай төвд дотоод дүрэм, журам гэж бий. Олон хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой учир хуулиар хүлээсэн хамгаалах үүрэгтэй. Тиймээс оройн цагт хязгаарлалт тогтоодог нь үнэн. Хэрэв 21:30 цагаас хойш гарах шаардлага үүсвэл заавал багшдаа хэлж, зөвшөөрөл авдаг.
Тухайн өдөр хүүхэд 23 цагийн үед гаднаас орж ирсэн. Багш юу болсон талаар асуухад хажууд нь хамт амьдардаг хүүхдүүд нь ч байсан. Сурагчдын хэлж буйгаар багш зодсон гэдэг худал гэдгийг ч хэлж байгаа.
Яаж ч бодсон бид эрсдэлт нөхцөлд байсан хүүхдийг хамгаалалтад авчхаад тийм зохисгүй үйлдэл гаргах боломжгүй. Тиймээс цахимд нийтэлсэн мэдээлэл нь худал. Багш согтуурч, хүүхэд зодсон асуудал үсээгүй. Гэхдээ бид тус асуудалтай холбоотой хамтарсан багийн шалгалт хийж байна. Багштай ганцаарчилсан уулзалт хийсэн. Өнөөдөр хүүхдүүдтэй мөн ганцаарчилсан болон бүлгийн уулзалт хийнэ. Уулзалтын тэмдэглэлийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газар руу хүргүүлнэ. Үүний дараагаар дээрх мэдээлэл үнэн эсэхийг тогтооно” гэлээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй