Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан худалдааны элч ноён Даниэл Кочинси, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон бусад албаны хүмүүсийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгчид “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд уулзаж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлэв. Их Британи улс олон салбарт 35 орны худалдааны төлөөлөгчтэй хамтарч ажилладаг бөгөөд Монгол Улстай бизнесийн шинэ төслүүд дээр түншлэх сонирхолтойгоо дуулгалаа. Үүн дотроо Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах чиглэлд хамтран ажиллах, дэд бүтцээ олон талаар сайжруулах, авто зогсоол, нийтийн тээврийн хангамжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэж онцоллоо.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Бид түгжрэлийг бууруулах чиглэлд Лондонгийн арга туршлагыг чухалчлан судалж байна. Улаанбаатарын тухайд түгжрэлээс гадна төвлөрөл сааруулах бодлогын асуудал давхар яригдаж байна. Түгжрэлээ шийдэх хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал бид “Шинэ тойрог зам”, Туул голыг дагасан хурдны зам барих боломжийг судалж, эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн “Авто замын хөдөлгөөний түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг Засгийн газарт танилцуулж, цаашилбал УИХ-д өргөн барих зорилготой ажиллаж байна” гэдгээ онцоллоо.
Ж.Сүхбаатар сайд “Лондон, Стоколм зэрэг хотуудад “Congestion charging” буюу түгжрэлийн хураамжаа үлгэр жишээ шийдсэн. Бид энэ туршлагаас суралцах хэрэгтэй. Тиймээс хөгжлийн томоохон төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ