АНУ, Их Британи улсууд Лхагва гаригт Алишер Усманов, Роман Абрамович тэргүүтэй Оросын олигархиудад шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарлалаа. Энэ удаад тэдний санхүүгийн сүлжээг онилж байна. Их Британийн засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр авч буй энэ арга хэмжээ нь одоо байгаа хоригийг чангатгахын зэрэгцээ дайнд ашиглах чухал технологийг импортлоход саад учруулах зорилготой гэж АНУ мэдэгдэв.
АНУ-ын хориг арга хэмжээнд Оросын түрэмгийлэлтэй холбоотой 20 гаруй улсын харьяаллын 120 аж ахуйн нэгж, хувь хүн хамрагдаж байна. Харин Их Британи 14 хувь хүн, аж ахуйн нэгжийг нэрлэжээ.
“Бид Оросын олигархиуд болон дайныг санхүүжүүлдэг мөнгөө нуухыг завдсан хүмүүсийн бизнесийн сүлжээг хааж байна. Одоо тэдэнд нуух газар байхгүй. Амжилттай нуусан гэж бодож байгаа хөрөнгөнөөс нь бид тэднийг салгах болно” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли мэдэгдэв.
Усманов, Абрамович нар нь Путины ойр дотны хүмүүст чиглэсэн барууны хориг арга хэмжээний эхний бай байсан. Дайн эхэлсний дараахан Усманов АНУ болон Европын холбооны хориг арга хэмжээнд өртсөн. Харин Роман Абрамович дайны дараа Челси хөлбөмбөгийн клубээ зарахаас өөр аргагүйд хүрчээ.
Түүнчлэн АНУ-ын Сангийн яам Унгар дахь Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд хориг тавьжээ. Энэ банк нь Оросын хяналтад байдаг. Гэвч Унгар улс нь НАТО-ийн холбоотон тул уг хориг арга хэмжээ нь ховорхон тохиолдол болж байна. АНУ, Унгар хоёрын харилцаа хурцадмал байгааг энэ үйл явдал илэрхийлэх юм. Тус банк нь ОХУ-д Европыг тагнах боломж олгоод зогсохгүй авлига, хууль бус санхүүжилт, хориг арга хэмжээг зөрчих механизм болж чадна гэж үзэж байна.
“Унгарын зүрхэнд Кремлийн будлиантай платформ байгаа нь тус улсын ард түмэн болон Европын хөршүүд, цаашлаад НАТО-ийн холбоотнуудын аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд заналхийлж байна” гэж Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо