surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ОУХМ Т.Тулга ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ОУХМ Т.Тулга  ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 9-14-нд болж байна. 

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаан өчигдөр боллоо.

Манай улсын шигшээ багийн хоёр тамирчин медалийн төлөө барилдав. Үүнд

  • 57 килограммын жинд ОУХМ З.Занабазар хүрэл медалийн төлөө Казахстан улсын тамирчин Рахат Калжантай барилдаж 4-5 оноогоор ялагдав.  
  • 65 килограммын жинд ОУХМ Т.Тулга алтан медалийн төлөө Иран улсын тамирчин Рахман Амузадтай барилдаж 1-3 оноогоор ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 

Өнөөдөр сүүлийн таван жингийн барилдаан болох бөгөөд манай улсын дөрвөн тамирчин барилдана.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1