Хятадын Шэньжэн хотын нэрийг нь зарлаагүй нэгэн компанийн ажилтан жил бүрийн уламжлалт оройн зоогийн үеэр 365 хоногийн цалинтай амралтын эрх хожжээ. Тус фирмд менежерээр ажилладаг эрэгтэй 365 хоногийн цалинтай амралтын эрхийн бичгээ гардсаныхаа дараа итгэхгүй дахин дахин лавлаж асуусан гэнэ.
Тус компани цар тахлын гурван жилийн хугацаанд уламжлалт оройн зоогийн арга хэмжээгээ хийж чадаагүй учраас энэ удаад томоохон сугалаа, шагналтайгаар зохион байгуулсан аж. Ажилчдынхаа стрессийг бууруулах зорилгоор тус компани жил бүр оройн зоогийн арга хэмжээ зохион байгуулдаг аж.
Компанийн захирал нь ч хэн нэгэн тэр эрхийг хожчихно гэж санаагүй учраас балмагдсан тухайгаа ярьжээ. Гэхдээ азтан амралтаа биеэр эдэлж болох ч бас бэлэн мөнгөд шилжүүлэн авч болох гэнэ. Тэрхүү менежер нь ажлын шаардлагаар тогтмол аялдаг тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Шагналыг гардуулж, азтан өөртөө итгэхгүй дахин дахин асууж лавлаж буй бичлэг Хятадын цахим сүлжээнд тренд болж байна. Өмнө нь 2022 оны нэгдүгээр сард Шэньжэн хот дахь өөр нэг компанийн ажилтан мөн 365 хоногийн цалинтай амралтын эрх хожсон ч бэлэн мөнгөд хувирган авсан гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: THE STRAITS TIMES
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ