Иргэд www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан Улаанбаатар хотын цаашдын төлөвлөлт, одоо байгаа барилга, байгууламжийн байршил, ашиглалтад орсон он, давхарын тоо, зөвшөөрөлтэй эсэх зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтой болжээ.
Мөн өөрт хамгийн ойр эмнэлэг, эмийн сан, сургууль, цэцэрлэг, гамшгийн үед цуглах талбай зэргийг харж болох аж.
Харин “eBARILGA” гар утасны аппликэйшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга, байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр боловсруулж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээж болох юм байна.
Түүнчлэн барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахимаар шууд дамжуулдаг болжээ. Ингэснээр иргэд тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал, мэдээллийг ил тод хүлээн авах, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэж буй аж. Тус зөвлөл нь Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга нар болон УБЗАА, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар, Монголын архитекторуудын эвлэлийн төлөөллөөс бүрддэг байна.
Зөвлөл 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 10 удаа хуралдаж, 557 хүсэлтээс 392-ыг нь дэмжиж, шийдвэрлэн, архитектор төлөвлөлтийн 169 даалгавар баталжээ.
Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг Хот байгуулалт, хөгжлийн газрын фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтойг мэдээлэв
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ