1960-аад онд Лондон хотын загварын чиг хандлагыг тодорхойлж байсан загвар зохион бүтээгч Мэри Куант өчигдөр 93 насандаа таалал төгсжээ. Тэрбээр өмнөд Английн Суррей хот дахь гэртээ амьсгал хураасныг гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.
Куантыг мини буюу богино банзлыг дэлхий дахинд дэлгэрүүлсэн хүн гэж үздэг. Зарим эх сурвалжууд түүнийг энэ хувцсыг анх зохион бүтээсэн хүн гэж өргөмжилдөг байна.
Куант анх 1966 онд Лондон хотын загварын тайзнаа өвдөгнөөс дээш 20 см хүртэл өргөгдсөн хормойтой банзлыг үзүүлсэн нь олон хүнийг цочроож байжээ.
Хэдийгээр эсэргүүцэн шүүмжлэгчид олон байсан ч энэ хувцас тэр дороо залуу бүсгүйчүүдийн дунд хүчтэй тархсан юм.
Зарим судлаачид Францын загвар зохион бүтээгч Андре Курреж 1964 оны хаврын загварууддаа мини банзлыг анх танилцуулсан гэж маргадаг. Гэхдээ Мэри Куартыг дэлхий дахинд түгээх хүртэл энэ хувцас Францын зах зээлээс хэтрээгүй байсан байна.
Тиймээс Куарт мини банзлыг нийтийн хүртээл болгосон гарцаагүй гавьяатай гэж үздэг ажээ. Түүний хувцас загварын чиг хандлагад үзүүлсэн нөлөөг зарим судлаачид Битлз хамтлагийн хөгжмийн ертөнцөд гүйцэтгэсэн үүрэгтэй адилтгадаг.
1967 онд нэг сэтгүүлч түүнээс зохиосон хувцсыг нь хэтэрхий ил задгай “бүдүүлэг” гэж дүгнэж болох эсэхийг асуухад Куарт “Амьдрал бол бүхэлдээ бүдүүлэг” гэж хариулж байжээ.
Тэрбээр хувцас загвар зохион бүтээгчээс гадна амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй байсан юм.
Сүүлд тэр бизнесээ төрөлжүүлж, гоо сайхан, гал тогооны хэрэгсэл зэргийг зохион бүтээж байжээ. Ялангуяа түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүд Японы зах зээлд маш их алдаршиж байсан гэдэг.
Куант бас эмэгтэйчүүдийн бариу, богино өмдийг анх санаачилсан хүн гэгддэг байна.
Тэрбээр 1966 онд Британийн эзэнт гүрний албан хаагч хэмээх өндөр хэргэмийг загварын салбарт гаргасан амжилтаараа хүртэж байжээ. Шагналаа гардаж авахаар Букингэмийн ордонд ирэхдээ Куант мини банзал өмссөн байв.
Түүний байгуулсан Mary Quant Ltd компанийг сүүлд Японы нэг компани худалдаж авсан ч 2000 он хүртэл үйл ажиллагааг нь удирдаж байжээ.
Одоо тус компани 1960-аад оны үед Куантын зохиосон лого, уриаг хэрэглэсээр байдаг ба Лондонд нэг, Япон даяар 200 орчим дэлгүүртэй юм байна.
Эх сурвалж: Associated Press
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх ял оноолоо
2024.04.26 14:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна