Найзынхаа гэрийг шатаагаад оргон зайлсан Д.Ган-Очирыг Интерполоор эрэн сурвалжилж байсан ч тэрбээр НҮБ-ын байрны гадаа шууд бичлэг хийн тохуурхаж байсан. Гэтэл өдгөө эхнэрээ хэрцгийгээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нь Францын цагдаагийн газраас түүнийг саатуулаад байгаа юм. Энэ талаар хамтран тэмцэгч У.Цогтбаяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Д.Ган-Очир эхнэртээ гар хүрдэг бол түүний түмэн буруу. Шийтгэлээ ч хүлээх ёстой. Гэхдээ тэр мафижсан төрийн өндөр албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдтэй сөргөөцөлдөөд яг хэнд хэрэгтэй вэ. Өөрөө хохирохоо мэдэж байсан. Би ч одоо үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө удаа дараа байцаагдаж, яс үндэс, мэргэжил, гүжир гүтгэлэг, доромжлол, хууль талаас нь зөвлөсөн эгчийг маань сард шоронд, гэр бүлийн халдлага, хүний эрх чөлөө бүх л зүйлээрээ хохирч байна. Тэр зориг гаргаж, үнэнийг илчилсэн. Тэр хэнтэй ч тохироо хийгээгүй. Тохироо хийж, үзэл бодлоо зарах шиг амархан юм байхгүйг түмэн хүнээс би харсан. Яагаад гэвэл, одоо энэ эрх баригчдын ганц чаддаг зүйл нь тохироо хийх. Энэ залуу тэгээгүй шүү. Д.Ган-Очир хэлсэн хэлээгүй иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг нь үнэн л биз дээ. Бүгд мэдэж байгаа.
Эхнэр нь байнгын хүчирхийлэлд амьдарч байсан юм бол салах нь яагаав. Яагаад хаа хол хүртэл дагаж явсан юм. Монголд үзэл бодлыг нь хорьж, шоронд хорих гээд янз янзаар үзээд бараагүй. Одоо дайснаа эхнэрээр нь даруулж аваад бах нь ханаж байгаа байх муу цадахаа мэддэггүй гахайнууд. Мөнгө ч хүчтэй л дээ. Хүний сүнсийг ч худалдаж авдаг цаг үе. Үнэн мөнийг цаг хугацаа харуулна. Нүүрсний хулгайчдадаа хүчиндүүлээд л байх уу...монголчууд аа. Харин залуус бид чадахгүй” хэмээн жиргэжээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ