Японы ариун дагшин гурван уулсын нэг Татэяамагийн ойролцоох аварга хэмжээтэй цасан коридор маргаашаас /2023.04.15/ эхлэн аялагчдад үүдээ нээж байна. Их цасан хөндий нэртэй тус коридор нь Татэяама уулын зам дагуу 500 метр үргэлжлэх ба хамгийн өндөр хэсэгтээ 20 метр зузаан цастай.
Татэяама уул нь Токиогийн хойд хэсгийн Тояама болон Нагано мужийн хооронд сунан тогтсон. Японы дээвэр гэгддэг уулыг тойроод 90 км урт аяллын зам бий. Уг аяллын замаар явснаар 3015 метр өндөр Татэяама уул болон 2478 метр өндөр Аказава-дакэ оргилуудын гайхалтай үзэмжийг харах боломжтой. Энэ хооронд Японы хамгийн өндөр халуун рашаан, хамгийн өндөр хүрхрээ зэрэг зүйлс байдаг.
Тодруубал, хамгийн өндөр халуун рашаан Микүригаикэ онсэн нь 2410 метрийн өндөрт оршино. Харин хамгийн өндөрт орших хүрхрээ Шомёо нь 350 метрт байдаг.
Гэхдээ аялагчдын сонирхлыг хамгийн их татдаг хэсэг нь Их цасан хөндий юм. Зургадугаар сарын 25 хүртэл нээлттэй байх уг коридороор явахад 20 минут зарцуулна. Уулын цасыг хэдэн сарын турш хичээнгүйлэн цэвэрлэж зассаны эцэст энэ коридорыг гаргадаг. Цаг агаар таагүй үед цана хана нурж, үзмэрүүд хаагдах магадлалтай. Тиймээс жуулчид аялахаасаа өмнө "Alpen-route.com" нэртэй албан ёсны цахим хуудсыг шалгах шаардлагатай.
"Зургадугаар сарын сүүл хүртэл цасан хананы өндөр 10 гаруй метр өндөр байна. Мөн зургадугаар сард жуулчид цөөхөн байдаг тул илүү тайван үзэж сонирхох боломжтой" гэж албан ёсны цахим хуудсанд бичжээ.
Татэяама уулын аяллын бүсэд Панорама зам нэртэй сонирхолтой газар бас бий. Явган аялагчид эндээс Татэяама уулын нэг хэсэг болох Цүрүги уулыг харах боломжтой бөгөөд тавдугаар сарын 7 хүртэл нээлттэй байдаг. Аяллын бүсэд хувийн машинтай зорчихыг хориглосон тул аялагчид орон нутгийн нийтийн тээврээр үйлчлүүлж, зориулалтын газраар нь л явах ёстой.
Эх сурвалж: CNN
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ