Прокурорын байгууллага энэ оны дөрөвдүгээр сарын 10-14-нд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 401 даалгавар бичгээр өгчээ.
Эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад дөрвөн шаардлага хүргүүлсэн байна.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 14 мэдэгдэл бичжээ. Тухайлбал:
- Тээврийн прокурорын газраас “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын жолооч А нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-т,
- Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ё нь бусдад эрүү шүүлт тулгаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт,
- Орхон аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт 2022 онд үйлдэгдсэн Хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд Яргуйт багийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгаа болох нь тогтоогдсон байна. Тиймээс гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус багийн засаг даргад,
- Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн байгаль орчны газрын захиргааны хэлтэст байгаль хамгаалагч Г нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан хуулийн этгээдийн зөрчлийг хянан шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх хэрэгт Нийслэлийн байгаль орчны газарт,
- Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнууд ашиг сонирхлын үүднээс иргэн О-д өөр хүний зурагтай гадаад паспорт олгож, хахууль авсан гэх хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй юм.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна