"Өргөө" амаржих газрын эмч нарын буруугаас болж хүүхэд хохирсон талаар иргэн мэдээлэл хийлээ.
Иргэн Б.Эрдэнэцэцэг 2022 оны аравдугаар сарын 4-нд "Өргөө" амаржих газарт амаржжээ. Төрөх явцад хүүхэд хүчилтөрөгчийн архаг дутагдалд орсны улмаас тархи гэмтсэн. Одоо "Эплипс" гэдэг оноштой гар хөл, дөрвөн мөч нь байнга татдаг. Мөн түнхний хөгжил дутуу, зүрхний цоорхойтой болсон гэж тэрбээр ярилаа. Тус эмнэлгийн эмч нар ажилдаа хайнга хандаж, төрөх явцыг буруу удирдсанаас болж энэ байдалд хүрсэн гэж ээж нь үзэж буй юм байна.
Иргэн Б.Эрдэнэцэцэг "Би өглөө 08:00 цагт эмнэлэгт очсон. Ээлж хүлээлцэж байна, түр хүлээгээрэй гэсэн. Төрөхийн өрөөнд ороход "Ус гарсан байна" гээд төрөх орон дээр гаргасан. Өөрөөрөө төрөх боломжтой байна гээд ус гарсан ч өвдөхгүй байсан учраас хоёр удаа сэдээлт хийсэн. Үүнээс хойш намайг төрөхийн өрөөнд хоёр өдөр байлгасан. Намайг усгүй удаан өвтгөөд, гэнэт хагалгаагаар төрүүлэхээр болсон. Хүү маань маш бүтэлттэй төрж, сэхээн амьдруулах тасаг руу авч явсан.
Хүүхэдтэйгээ би дөрөв хоногийн дараа уулзсан. Анх хараад маш их өрөвдсөн, бүх биед нь аппарат залгасан байсан. Өнөөдөр хүү минь 6 сартай боловч толгойгоо ч даахгүй, хоёрхон сартай хүүхэд шиг байна. Нүд нь харахгүй, ээжийгээ танихгүй. "Өргөө" амаржих газрын гурван эмчийн буруутай үйлдлээс болж хүү минь ийм байдалд хүрсэн гэж би боддог. Тэд төрөх явцыг маш буруу удирдсан.
"Хүү минь бүтлээ шүү дээ" гэж хэлээд байхад "Зүгээр ээ, бид ганцхан чамайг үзэхгүй байгаа юм биш. Залуу хүн байж, тэвчээртэй бай гэж намайг загнасан. Одоо тэр эмч нар "Ээж халдвартай байсан, ээжээс нь л болсон" гэж намайг буруутгаад байгаа" гэж ярилаа.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ