Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эцэслэж, ирэх долоо хоногт өргөн барихаар тохирчээ. Энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх заалтыг хөндөхөөр тохирсон байна. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон зүйл, заалт хөндөхгүйгээр сонгууль, улс төрийн намын хуулиудтай уялдуулан цөөн тооны заалтуудад өөрчлөлт оруулахаар болжээ.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 152 болгохоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж байгаа ч хэлэлцүүлгийн явцад энэ тоог бууруулж 108 болгоно гэж эрх баригч намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд ярилцсан байна.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд хөндөгдөж, УИХ-д суудалгүй улс төрийн намуудыг нэгтгэж, санал хурааж ийнхүү дөрвөн жилийн дараа эрх баригчид дахин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна.
Хэрэв ирэх долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцвэл УИХ бусад хэлэлцэж буй хуулийн төслүүдийг хойшлуулж, зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Шаардлагатай тохиолдолд Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцэж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг л хэлэлцэх зохицуулалттай.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан юм. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламент хэлэлцэж эхлээд буй. Тиймээс эдгээр хуулиудтай уялдуулан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ