Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангах зорилготойгоор зөвлөмж боловсруулан гаргажээ.
Тус зөвлөмжид байгууллагууд гадна талбайдаа унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтерийн аюулгүй байдал хангасан зогсоолыг бий болгох, ажилчдынхаа дунд “Нэг чиглэлээс нэг автомашинаар” буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санаачилгуудыг тусгасан байна.
Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос тодруулахад, Өнөөдрийн байдлаар 3,500 хувийн аж ахуйн нэгж, компани руу явуулснаас 3,200 орчимд нь хүрч, бэлтгэл зохион байгуулалтдаа орсон байна. Мөн төрийн байгууллагын 40 гаруй яам, агентлагуудад зөвлөмжөө хүргүүлсэн бөгөөд шат шатны байгууллагуудад нь хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа аж.
1.1 Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн хүрээнд ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх, ажилтны цалин хөлсийг бууруулахгүйгээр долоо хоногийн 1 өдөр зайнаас болон цахимаар ажиллах боломжоор хангах;
1.2 Ажилтан, албан хаагчдыг оршин суух газрын харьяаллын дагуу ойр байрлах салбарт шилжүүлэн ажиллуулах, дүүргүүд харилцан тохиролцож, ажилтны албан тушаалыг бууруулахгүйгээр гэрт ойр харьяа газарт шилжүүлэн томилох.
1.3 Төрийн ажилтан, албан хаагч иргэдэд зөвлөгөө, мэдээллийг нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Цаг товлож цахимаар уулзъя” арга хэмжээг зохион байгуулж ажиллах, хэвшил болгох;
1.4 Ажилтан, албан хаагчдынхаа дунд “Нэг чиглэлээс нэг автомашинаар” (car pooling, car sharing) буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх, дүүрэг болгон сургуулийн автобусны ашиглалтыг хариуцаж ажиллах;
1.5 Байгууллагынхаа авто машины зогсоол, гадна талбай, орц, гарцыг оновчтой зохион байгуулах, авто машины зогсоолыг зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулан ашиглалтыг нэмэгдүүлэх
1.6 “Түгжрэлийг бууруулахад бидний оролцоо” нөлөөллийн аяныг байгууллага бүр зохион байгуулж, санал, санаачилгуудыг дэмжин хэрэгжүүлэх, үр дүнг улирал бүр нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороонд мэдээлж байх, сайн туршлагыг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх;
1.7 Нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүргүүд авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн автомашингүй гудамж, явган болон унадаг дугуйн замыг нэмэгдүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ өөрийн хөрөнгө, нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах;
1.8 Авто тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалттай өдрөөс бусад өдрүүдэд авто машинтай зорчихоос татгалзаж, нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор унааны хөнгөлөлтийг картаар олгох;
1.9 Байгууллагынхаа гадна талбайд унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтерийн аюулгүй байдал хангасан зогсоолыг бий болгох, үр дүнг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороонд тайлагнаж байх;
1.10 Ажилтан, албан хаагчдын хувийн автомашинаар зорчих зорчилтыг багасгаж, ажилчдын автобусаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтарч ажиллах.
2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх, ажилтны цалин хөлсийг бууруулахгүйгээр зайнаас (цахимаар) ажиллах боломжоор хангах;
2.2 Ажилтан, албан хаагчдыг оршин суух газрын харьяаллын дагуу ойр байрлах салбарт шилжүүлэн ажиллуулах зарчим баримтлах;
2.3 Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа дунд “Нэг чиглэлээс нэг автомашинаар” (car pooling, car sharing) буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх, санаачилгыг өрнүүлэн хэрэгжүүлэх;
2.4 Аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа, үйлчилгээний төвүүд, сууц өмчлөгчдийн холбоод авто машины зогсоол, гадна талбай, орц, гарцыг оновчтой зохион байгуулах, авто машины зогсоолыг үйлчлүүлэгчдэд зориулан ашиглалтыг нэмэгдүүлэх;
2.5 Аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээний төрөл, борлуулалтын сувгаа аль болох цахим хэлбэрт шилжүүлэх, худалдаа үйлчилгээний бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээг авто замын хөдөлгөөний оргил ачаалалтай үе бусад цагуудад (10:00-15:00, 21:00-07:00) зохион байгуулах;
2.6 Аж ахуйн нэгж, байгууллагууд “Түгжрэлийг бууруулахад бидний оролцоо” нөлөөллийн аяныг зохион байгуулж, санал, санаачилгуудыг дэмжин хэрэгжүүлэх, гарсан үр дүн, сайн туршлагыг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх;
2.7 Авто тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалттай өдрөөс бусад өдрүүдэд нийтийн тээврээр зорчихыг илүүтэй дэмжих;
2.8 Аж ахуйн нэгж байгууллага гадна талбайдаа унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтерийн аюулгүй байдал хангасан зогсоолыг бий болгох;
2.9 Ажилтан, албан хаагчдын хувийн автомашинаар зорчих зорчилтыг багасгаж ажилчдын автобусаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтарч ажиллах.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ