Өмнөд Солонгосын Засгийн газраас гэрээсээ гарах хүсэлгүй болж гэртээ бүгсэн залуусыг нийгэмтэй холбох ажил зохион байгуулж эхэлжээ. Тус улсад 2022 оны байдлаар 19-39 насын 338,000 залуу хүн нийгмээс бүрэн тусгаарлагдсан гэх судалгаа байна. Тиймээс тэднийг дахин нийгэмд гаргаж, өдөр тутмын амьдралаа сэргээхэд нь туслах зорилгоор сар бүр 500 ам.долларын тэтгэмж өгөхөөр болжээ.
Тус улсын гэр бүлийн яамны мэдээлснээр сар бүрийн мөнгөн тэтгэмжийг 9-24 насны хүүхэд, залуус авч болох гэнэ. Энэхүү тэтгэмж нь залуусын хүнс, хувцас, орон байрны түрээс, амьжиргааны зардалд зориулагджээ.
Нийгмээс тусгаарлан “ганцаардал” дунд амьдрах болсон эдгээр залуус хэдэн сараар заримдаа хэдэн жилээр гэрээсээ гарахгүй, өрөөндөө өөрийгөө түгждэг аж. Энэ үзэгдлийг Японд “хикикомори” гэж нэрлэдэг бөгөөд тус улсад 1 сая орчим хүүхэд, залуус өрөөндөө өөрийгөө түгжсэн байдаг байна. Эдгээр залуусын олонх нь ядуу гэр бүлээс гаралтай бөгөөд бага наснаасаа нийгмээс тусгаарлаж эхэлдэг байна.
Үүний гол шалтгаан нь сэтгэлийн гэмтэл, шарх, сургуулийн дээрэлхэлт, сурлагын стресс, гэр бүлийн зөрчил, асран хамгаалагчийн халамж дутсанаас болдог.
Өмнөд Солонгост орон сууцны үнэ хөөрөгдөж, ажлын байрны тогтвортой байдал алдагдсан зэрэг нь залуу үеийнхэнд санхүүгийн болон нийгмийн өндөр дарамт болжээ. Тухайлбал, 2019 оны байдлаар тус улсын 20-39 насны залуусын 25 гаруй хувь нь сэтгэл гутралаар оношлогдсон байна. Харин 2019 болон 2021 оны судалгаараар дунд, ахлах ангийн сурагчид сурлагын стрессээс болж амиа хорлох тухай бодох нь нэмэгдсэн гэж хариулжээ.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ