Японы Ерөнхий сайд Фүмио Кишидаг өнөөдөр Вакаяма хотод үг хэлж байх үеэр бөмбөг дэлбэрсэн байна. Тухайн үед хүчтэй дэлбэрэлт сонсогдож утаа дэгдсэн бөгөөд Ерөнхий сайдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Japan Times сайтад гар хийцийн тэсрэх бөмбөг эсвэл утаа гаргагч байсан байж болзошгүй гэж мэдээлсэн байна. Дэлбэрэлт сонсогдсоны дараа хүмүүс зугтаж гүйлдэцгээж байгаа нь бичлэгт үлджээ.
Энэ үеэр хамгаалалтын албаныхан ерөнхий сайдыг аюулгүй газарт шилжүүлж, халдлага үйлдсэн сэжигтнийг баривчилжээ. Баривчлагдсан этгээд 24 настай Рюжи Кимура гэгч байсныг сүүлд эрх баригчид мэдээлсэн юм. Одоогоор халдлага үйлдэх болсон шалтгаан, зорилго тодорхойгүй байна.
Ерөнхий сайд сүүлд арга хэмжээгээ өөр газарт үргэлжлүүлжээ. Тэрбээр, “Цагдаа нар болсон явдлыг шалгаж байгаа. Олон хүнийг айлгаж, санааг нь зовоосондоо би уучлал гуйж байна” гэж хэлсэн байна.
Кишидагийн Либерал Ардчилсан Намын төлөөлөгч Хироши Морияма “Ардчиллын үндэс болсон сонгуулийн кампанит ажлын дундуур ийм зүйл болсонд харамсаж байна. Энэ бол уучилж болшгүй харгис үйлдэл юм” гэж мэдэгджээ.
Японы нийгэмд зэвсэгт халдлага маш ховор гардаг. Гэхдээ өнгөрсөн оны зун ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амийг бүрэлгэсэн аллагын дараа тус улсын эрх баригчид улс төрчдийн аюулгүй байдалд нэлээд анхаарах болсон юм. Абэ Шинзог ч мөн гар хийцийн буугаар буудсан.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ