surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Агуйд 500 хоног ганцаар амьдарсан тамирчин эмэгтэйг гаргаж авчээ

Агуйд 500 хоног ганцаар амьдарсан тамирчин эмэгтэйг гаргаж авчээ

Испанийн нэгэн уулчин 500 хоног гадаад ертөнцөөс тусгаарлагдсаны эцэст 70 метрийн гүнд орших агуйгаас гарч иржээ. 50 настай Беатриз Фламини 2021 оны арваннэгдүгээр сарын 21-нд Испанийн өмнөд хэсэгт орших агуйн амьдралаа эхлүүлжээ. Тэрбээр агуйд хоёр ч удаа төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Испанийн хэвлэлд түүнийг шинэ дээд амжилт тогтоосон гэж бичиж байна.

Беатриз Фламини эрдэмтдийн хяналт дор хүний сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, бие махбодын өөрчлөлтийг судлахын зэрэгцээ агуйд хамгийн удаан амьдарсан хүний дэлхийн дээд амжилтыг тогтоох зорилготой байжээ.

Беатриз Фламини агуйгаас гарч ирмэгцээ "Баяраа тэмдэглэх шар айрагны төлбөрийг хэн төлөх вэ" гэж асуужээ. Өчигдөр Беатриз агуйгаас гарч ирснийхээ дараа “Хүмүүс намайг гаргахаар ирэхэд би унтаж байлаа. Тэднийг хараад гадаа ямар нэг зүйл болжээ гэж бодсон. Тэгээд би “Гарах цаг болчихсон юм уу? Би номоо ч дуусгаагүй байна шүү дээ” гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Түүнчлэн дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан энэхүү туршлагаа гайхамшигтай, ялагдашгүй гэж тодорхойлсон байна. Мөн 16 сар гаруй шүршүүрт ороогүй тул уучилж өршөөгөөрэй гэж хошигножээ. Тэрбээр Орос, Украин хоёр дайтсаныг ч мэдээгүй байгаагаа хэлэв. Фламини эхэндээ өдөр хоногийг тоолж байсан ч 60 хүргээд больжээ.

 

Италийн иргэн Маурицио Монталбини 1987 онд агуйд 210 хонож дэлхийн дээд амжилт тогтоож байв. Үүний дараа 2016 онд Серби улсын иргэн 460 хоногийг агуйд өнгөрүүлж байжээ.

Беатриз Фламинигийн хувьд хүн газар доор хэдий удаан байх чадвартайг судлах зорилготой байсан. Тэрбээр хоёр камер ашиглан үйл явцаа баримтжуулж авчээ. Энэ хугацаанд тэр унших, зурах, нэхэх гэх мэт дуртай зүйлсээ хийсэн бөгөөд үнэндээ гарч ирэхийг хүсээгүй гэлээ. Тэрбээр агуйд байх хугацаандаа 60 ном уншиж, 1,000 литр ус хэрэглэсэн байна. 

Түүний эзгүйд Украины дайн дэгдэж, Испани улс цар тахлын хориг арга хэмжээнүүдээ цуцалж, Их Британийн хатан хаан Элизабет таалал төгссөн юм.

Беатриз гадаа ертөнцөд ямар ч асуудал гарсан, тухайлбал гэр бүлийнхэн нь нас барсан ч гаргахгүй байхаар багийнхантайгаа тохиролцжээ. Туслах багийнхан түүнд авокадо, шинэ өндөг, цэвэр хувцас зэргийг  олсоор дамжуулан өгч, буцаагаад хог хаягдлыг нь татаж авдаг байсан гэнэ.

Эх сурвалж: AL JAZEERA

 

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1