Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богд Хайрханы орчмоос олж тогтоосон түүхтэй. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 14-ний өдөр Төрийн ордонд “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн" боллоо.
Тодруулбал, зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн тус зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, үг хэлэхдээ "Мазаалай бол байгалийн экосистемийн чухал нэг хэсэг юм. Улаан номонд бичигдсэн нэн ховор амьтан мазаалай баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр салбар яам бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Мөн энэ амьтныг хамгаалахад иргэдийн оролцоо чухал" гэдгийг онцоллоо.
Сонирхуулахад, Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэж нэрлэдэг. 1953 онд АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг Дархан цаазат амьтдын тоонд оруулан, агнахыг хуулиар хоригложээ.
“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 толгой гэж тэмдэглэжээ. Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог бөгөөд түүний иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос өлсөж үхэх болсон байна.
Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор аж. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг. Мөн хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн ус малтаж гаргадаг тул хавтгай зэрэг хөхтөн амьтдыг усаар хангадаг ажээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2024.11.18 09:03
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ