Австрали улсын иргэн Лукас Хелмке нэг цагийн дотор 3206 удаа гар дээр суниаж, дэлхийн дээд амжилт тогтоолоо. Нарийвчлан тооцоод үзвэл тэр минут тутамд 53 суниасан аж. Нэг секундэд нэг удаа суниасан гэхэд болно.
Лукас Хелмке нь 33 настай нягтлан бодогч мэргэжилтэй эр ажээ. Тэр нэг настай хүүдээ "боломжгүй зүйл гэж үгүй" гэдгийг харуулахыг хүссэн байна. Бие бялдарын хүч чадлаа нэмэгдүүлж, ийм амжилт гаргахын тулд тэр 2-3 жилийг зарцуулсан.
Геннисийн номд бүртгүүлж, албан ёсны дээд амжилтыг тогтоохын тулд суниалт бүр өөгүй байх ёстой юм. Тодруулбал, өвдөг болон бүсэлхий орчмоо хөдөлгөөнгүй тэгш байлгаж, доошлохдоо тохойгоо дор хаяж 90 градус өнцөгт барих шаардлагатай аж.
Тэр орон нутгийн биеийн тамирын зааланд дасгалаа хийдэг байжээ. Түүний амжилт нь сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрөлд тогтоосон дөрөв дэх амжилт болж байгаа юм. Даниел Скали нэртэй хүн 2022 оны дөрөвдүгээр сард 3182 удаа суниаж дээд амжилт тогтоогоод байсан. Лукас Хелмке 34 удаа буруу суниасан ч өмнөх дээд амжилтыг эвдэж чаджээ. Тэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээд амжилт эвдсэн ч Геннисийн номд бүртгүүлж, албан ёсоор амжилтаа баталгаажуулсан тухайгаа саяхан мэдээлсэн байна.
Гэхдээ өрсөлдөөн ширүүн байгаа тул Лукас Хелмкегийн амжилт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй юм. 60 настай америк эр Роб Стирлинг өнгөрсөн сард 3264 удаа суниасан гэх боловч Геннис үүнийг нь хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.
Эх сурвалж: CNN
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо