Герман улс өчигдөр сүүлчийн гурван реактораа унтрааснаар өөрийн цөмийн эрчим хүчний салбараа бүр мөсөн хаалаа.
Өрнөдийн олон орон агаар дахь хүлэмжийн хийг бууруулах зорилгоор цөмийн эрчим хүчний хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа бол Герман улс эсрэгээрээ үүнээс татгалзаж байна.
Европын хамгийн том эдийн засагтай тус улсад бүр 2002 оноос эхлэн цөмийн эрчим хүчнээс татгалзах талаар ярьж эхэлсэн юм.
2011 онд Японд болсон Фүкүшимагийн цөмийн гамшгийн дараа цөмийн эрчим хүчнээс татгалзах ажил улам түргэссэн байна.
Гэвч өнгөрсөн оны эхээр Украинд эхэлсэн Оросын эзлэн түрэмгийлэх дайны улмаас эрчим хүчний хямрал үүссэн нь Германы засгийн газрын төлөвлөгөөг хэрэгжихэд саад учруулсан юм.
Анхны төлөвлөгөө ёсоор Герман улс 2022 оны сүүлээр цөмийн эрчим хүчнээс татгалзах байжээ. Гэхдээ эрх баригчид Оросын байгалийн хийн хангамжаас хамааралгүй болж чадсан тул ийнхүү төлөвлөгөөгөө бага зэрэг хойшлуулсан ч амжилттай хэрэгжүүлж байна.
Greenpeace байгууллага өчигдөр Берлин хотын Бранденбургийн хаалганы дэргэд энэ үйл явдлыг тэмдэглэжээ.
“Эцсийн эцэст цөмийн эрчим хүч түүх болон үлдлээ. Дөрөвдүгээр сарын 15-ныг санан дурсах өдөр болгоцгооё” гэж тус байгууллагаас мэдэгдсэн байна.
Өчигдөр унтраасан гурван реактор нийлээд Германы нийт эрчим хүчний 6 орчим хувийг үйлдвэрлэдэг байжээ. 1997 онд оргил үедээ цөмийн салбар нийт үйлдвэрлэлийн 30.8 хувийг хангадаг байв.
Засгийн газар шингэрүүлсэн хийн дэд бүтцийг бий болгож, хийн хангалттай нөөцтэй болж, эрчим хүчний асуудлыг хяналтдаа авсан тул цаашид цөмийн станцууд хэрэггүй болж буйг тус улсын эдийн засгийн сайд Роберт Хабек өчигдөр мэдэгджээ.
Герман улсын эрх баригчид 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 80 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангадаг болохыг зорьж байна.
Энэ зорилгод хүрэхийн тулд ойрын жилүүдэд өдөр бүр 4-5 салхин сэнсний турбин угсрах төлөвлөгөөг канцлер Олаф Шольц саяхан зарлаж байв. Өнгөрсөн онд Германд 551 турбин босгосон байна.
Эх сурвалж: AFP
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ