surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Криштиано Роналдуд таалагдаагүй тул "Аль-Наср"-ийн удирдлагууд дасгалжуулагчаа ажлаас нь халлаа

Криштиано Роналдуд таалагдаагүй тул "Аль-Наср"-ийн удирдлагууд дасгалжуулагчаа ажлаас нь халлаа

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "БаллонДор" шагналыг таван удаа хүртсэн Криштиано Роналду карьерийнхаа оргил үеийг "Манчестер Юнайтед"-аар өндөрлүүлж, Саудын Арабын "Аль-Наср" клубт тоглож буй билээ. Роналду "Аль-Насср"-аас өдөрт 548 мянган долларыг авч байгаа нь дэлхийн хөлбөмбөгийн хамгийн өндөр цалин юм.

Роналду "Diario AS" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дасгалжуулагч Гарсиагийн ажлын гүйцэтгэл, арга барилд сэтгэл дундуур байгаа тухайгаа ярьжээ. Үүний дараагаар "Аль-Наср"-ийн удирдлагууд ахлах дасгалжуулагчаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Португалийн супер "од" Роналду "Аль Наср" клубийн төлөө 10 тоглолтод оролцон 11 гоолыг оруулаад байгаа ч баг нь Про лигийн хоёрдугаарт бичигдэж байна. Лигийг тэргүүлэгч Аль-Иттихад тэднээс гурван оноогоор илүү байгаа юм. Тэд Аль-Иттихадад хожигдсон бөгөөд Аль-Фейха, Аль-Фатех багуудтай тэнцсэн нь тэргүүллээ алдахад хүргэжээ. Роналду багт ирснээр Эр-Рияд хотын клубээс хүмүүс өндөр амжилтыг хүлээж байгаа ч өнөөгийн нөхцөл байдлыг ажиглахад тэд уг хүлээлтэд хараахан хүрэхээргүй байна. 

Гарсиагийн хувьд, Роналдуг Саудын Арабт ирэхээс долоон сарын өмнө тус багийн дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд түүнээс өмнө Лилль, Рома, Марсель, Лион тэргүүтэй Европын клубуудыг дасгалжуулж байсан билээ.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1