SpaceX компани өнөөдөр /2023.04.17/ Ангараг гарагт сансрын алсын аялалд зориулсан Starship пуужингаа анх удаа хөөргөх гэж байна.
Хэрэв энэ туршилт амжилттай болбол хүмүүсийг Ангараг гарагт хүргэх аялал бодитой болоход нэг алхам ойртох юм.
Бүр 2005 онд SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск анх BFR нууц нэртэй аварга том пуужин бүтээх санааг цухуйлгаж байв.
Тиймээс Starship пуужинг зохион бүтээх ажил бараг 20 жил үргэлжилсэн гэсэн үг юм.
“Starship бол хүн төрөлхтнийг олон гарагийн оршин суугч болгох Маскийн мөрөөдлийг биелүүлэхээр бүтээгдсэн анхны хөлөг юм” гэж Quilty Analytics сансрын зөвлөх үйлчилгээний компанийн захирал Калеб Хенри ярьж байна.
Туршилт амжилттай болбол Starship нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг пуужин болох юм. Өөрөөр хэлбэл ямар ч пуужингийн даацаас илүү их хэмжээтэй ачааг сансарт хүргэдэг болно. NASA энэхүү аварга пуужинг ашиглан өөрийн сансрын нисгэгчдийг саран дээр буулгах төлөвлөгөөтэй байгаа.
Тойрог замд 150-250 тонн ачаа хүргэх даацтай, 120 метрийн урт энэхүү пуужин нь бас олон дахин ашиглагдах боломжтойгоороо бусад бүх пуужингаас давуу юм.
SpaceX-ийн одоо ашиглаж буй пуужингуудаас хамгийн хүчтэй нь Falcon Heavy бөгөөд 64 тонны даацтай.
Starship нь цаашдаа Starlink төслийн маш олон хиймэл дагуулыг нэг дор тойрог замд хүргэх боломжтой болох юм. Бас 100 хүртэл хүн тээвэрлэх багтаамжтай.
Ийм их хэмжээний ачааг газраас хөөргөхөд SpaceX-ийн зохион бүтээсэн 33 ширхэг метан түлштэй хөдөлгүүрээс гадна Super Heavy нэртэй аварга хурдасгуурууд ажиллах юм.
Гэхдээ Starship пуужинг бүтээхэд ашигласан маш нарийн технологиудын ихэнх нь шалгагдаагүй байгаа. Тиймээс энэ удаагийн туршилт амжилтгүй болох магадлалтайг SpaceX давхар анхааруулж байна.
“Энэ бол жинхэнэ утгаараа туршилтын хөөргөлт. Суурин дээрээ дэлбэрчихгүй байх нь эхний гол зорилт. Хэрвээ ингэж чадвал үнэхээр том амжилт болно” гэж SpaceX-ийн ерөнхийлөгч Гвинн Шотвэлл хэлжээ.
Орон нутгийн цагаар Даваа гарагийн өглөөний 7:00 цагаас АНУ-ын Техас мужийн Бока Чика дахь станцаас пуужинг хөөргөх оролдлого эхлэх юм.
Хөөрснөөс хойш гурван минутын дараа Super Heavy хурдасгуурууд пуужингаас салж, Мексикийн булангийн усанд хяналттайгаар унана. Энэ удаагийн туршилтаар эдгээрийг дахин ашиглахад анхаарахгүй тул далайн ёроолд унах гэнэ.
Харин дараа дахин ашиглах боломжийг турших ажээ.
Хөөрснөөс хойш 9.5 минут орчмын дараа Starship газраас 235 км-ийн өндөрт хүрэх тул хөдөлгүүрүүд нь пуужингаас салснаар сансрын аялал нь эхлэх юм.
Гэхдээ энэ удаа пуужин дэлхийг бүтэн тойрохгүй, Хавайн арлын ойролцоо Номхон далайн усанд буцаж газардахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Bloomberg
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ