Энэ оны мал төллөлт, хорогдолтын талаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 5.5 сая буюу 17.9 хувь нь 2023 оны эхний улиралд төллөсөн байна. Тухайлбал хонины 20.6 хувь, ямааны 19.0 хувь, ингэний 9.4 хувь, үнээний 6.1 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ.
Эхний улиралд гарсан төлийн 97.3 хувь буюу 5.3 сая төл мал бойжиж буй бөгөөд өмнөх оны мөн үеэс гурван сая буюу 35.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний улиралд улсын хэмжээнд 957.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 890.1 мянгаар буюу 93 хувиар өсөв.
Харин энэ оны гуравдугаар сард 389.6 мянган мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 40.7 хувийг эзэлж байгаа бөгөөд хоёрдугаар сард хорогдсон малаас 106.5 мянгаар буюу 37.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,
- Ямаа 427.2 мянга,
- Хонь 391.1 мянга,
- Үхэр 88.5 мянга,
- Адуу 49.6 мянга,
- Тэмээ 0.8 мянгаар хорогджээ.
Нийт хорогдсон малын 44.6 хувийг ямаа, 40.9 хувийг хонь эзэлж байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй