АНУ-ын Миссури мужид 16 настай хар арьст хүү айлын хаалга андуурч хонх даран гэрийн эзэнд нь буудуулж, хүнд шархадсан хэрэг гарсныг цагдаагийн байгууллага Даваа гарагт мэдээлжээ.
Пүрэв гарагт хохирогч Ральф Ярль ихэр дүү нараа айлаас авах гэж очихдоо андуурч өөр айлын хаалганы хонх дарсан байна.
Энэ үеэр тухайн айлын гэрийн эзэн 85 настай цагаан арьст эрэгтэй хүү рүү гал нээжээ.
Толгой болон гарандаа буудуулж шархадсан хүү хөрш гурван айлд хандсан боловч хэн нь ч туслаагүй байна. Харин хандсан дөрөв дэх хөршийн хүн эмнэлгийн тусламж дуудаж өгчээ.
Хүүг буудаж шархдуулсан гэрийн эзэнд хэрэг нээн шалгаж эхэлснээ Клэй дүүргийн прокурорын алба өчигдөр мэдээлсэн байна.
Ням гарагт “Black Lives Matter” хөдөлгөөний идэвхтнүүд Ярлийн буудуулсан гудамжинд цуглан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцжээ.
Хэрэг гарсан Миссури мужид гэрт нь нэвтэрсэн хүний эсрэг физик хүч хэрэглэхийг зөвшөөрдөг ч ноцтой шалтгаангүй бол үхлийн аюултай зэвсэг хэрэглэхийг хориглосон хуультай аж.
Хохирогч хүүгийн бие аажмаар сайжирч, Ням гарагт эмнэлгээс гарч, гэрийн асрамжид шилжсэн тухай түүний аав Пол Ярль өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ