Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар хүүхдийн аутизмын оношилгоо 120,000 төгрөг байхаар зохицуулсан.
Ингэснээр аутизмын оношилгоог Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас бүрэн хариуцахаар болсон юм. Харин Монгол Улсад түр болон урт хугацаанд оршин суух эрхтэй бусад улсын хүүхэд энэхүү тусламж, үйлчилгээг хамтын төлбөртэйгөөр буюу нийт зардлын 30 хувийг төлнө хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Дашрамд дурдахад, жил бүрийн дөрөвдүгээр сарыг "Аутизмыг таниулах сар" болгон зарласан. Аутизмыг эрт илрүүлж, тусламж дэмжлэг авах нь хүүхдийн цаашдын хөгжилд чухал тул бага насны хүүхдэд илрэх үндсэн шинж тэмдгүүдийг эцэг эх бүр анхаарч, хүүхдээ ажиглаж, анхаарах зүйл байгаа бол эмчид хандахыг Монголын Аутизмын холбооноос зөвлөж байна.
Дараах шинж тэмдгүүд хүүхдэд тань илэрч байвал мэргэжлийн хүмүүст хандах шаардлагатай.
- Нүд рүү эгцэлж харахгүй байх
- Дуудахад сонсоогүй мэт байх
- Хэл яриа, эсвэл дохиогоор харьцахгүй байх
- Үе тэнгийн хүүхдүүдтэй тоглохгүй байх
- Давтамжтай үйлдэл хийх
- Гараа сэгсрэх, өлмийдөж явах, байран дээрээ эргэлдэх
- Хэт хөдөлгөөнтэй эсвэл хэт хөдөлгөөнгүй байх
- Нэг зүйлийг хэт сонирхож туйлшрах
- Зарим дуу чимээнд дургүйцэж айх
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ