Техасын нэгэн сургуульд сурагчдыг бие биетэйгээ зодолдохыг уриалж, өдөөн хатгасан багшийг сургуулийн захиргаанаас халжээ.
Тодруулбал, сургуулийн удирдлагууд өнгөрсөн пүрэв гаригийн өглөө дунд ангид сурагчдын хооронд зодоон болсон бичлэгийг олж харсныхаа дараа асуудлыг анхааралдаа авч, буруу зүйлд уриалан дуудсан багшийг халжээ.
Сургуулийн захиргааны ажилтан "Бидний шалгалтаар тэр багш хичээлийн үеэр сурагчдыг хоорондоо зодолдохыг уриалж, зодоон болох үед ангийн хаалга хянаж байхыг бусад сурагчдад хүртэл захиж байсан" гэжээ.
Бичлэгт дөрвөн сурагч нэг нэгээрээ зодоон хийж байгаа харагдах ба зодоон эхлэхээс өмнө багш цаг барьж "30 секунд эхэллээ" гэж хашхирах нь сонсогдох аж. Багш бусад сурагчийг зодооны үеэр бичлэг хийхгүй байхыг сануулж, хийвэл утсыг нь авна гэж сүрдүүлжээ. Харин нэгэн сурагч зодооны бичлэгийг нууцаар бичиж амжжээ. Мөн нэр нь үл мэдэгдэх сурагчийг бусад гурван охинтой зодолдуулах гэж өдөн доромжилж байхад нь хонх дуугарахад больж байгаа дүр зураг бичлэгтэй буужээ.
Одоогоор нэр, зүс нь тодорхойгүй багш гуравдугаар сарын 6-наас тус сургуульд ажилласан байна. Мөн энэ үйл явдалд эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй гэж үзэн цагдаад шилжүүлж, Мескитийн цагдаагийн газар шалгаж байна гэж хэвлэлийн төлөөлөгч CNN-д мэдээлжээ.
Эх сурвалж: CNN, The Guardian
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй