ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Лин Трейси өчигдөр /2023.04.17/ Москвад баривчлагдсан сэтгүүлч Эван Гершковичтой шоронд очиж уулзлаа. Эван Гершковичийг тагнуулын хэргээр гуравдугаар сарын 30-нд баривчилсан талаар бид мэдээлж байсан билээ. Эван Гершкович өдгөө Москва дахь Лефортово шоронд хоригдож буй юм. АНУ-ын Элчин сайд сэтгүүлчтэй уулзах хүсэлт тавьсныг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй байсан ч эцэст нь уг уулзалт болжээ.
"Түүний эрүүл мэнд сайн, эрч хүчтэй хэвээрээ байна. Бид түүнийг нэн даруй суллахыг уриалж байна" гэж Лин Трейси АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны твиттер хаягаар жиргэжээ.
Оросын эрх баригчид Эван Гершковичийг АНУ-ын засгийн газрын талд ажиллаж, тагнуул хийсэн гэж буруутгаж буй ч нотлох баримт гаргаж ирээгүй байна. Эван Гершковичийг АНУ-ын засгийн газартай холбоогүй гэдгийг "The Wall Street Journal" болон Байдены засаг захиргаа удаа дараалан мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "ОХУ Гершковичийг хилсдүүлсэн" гэж мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Байден ч мөн үүнийг хууль бус шийдвэр гэсэн ба тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт Гершковичийн гэрийнхэнтэй утсаар ярьсан байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг тавдугаар сарын 29 хүртэл хорих юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 20 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Гершковичийн давж заалдах гомдлыг шүүх өнөөдөр хэлэлцэх аж.
НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Линда Томас-Гринфилд өчигдөр Лин Трейсиг Гершковичтой уулзахыг зөвшөөрсөнд баяртай байгаагаа мэдэгдэн, "Гэхдээ бид түүнийг ямар ч болзолгүйгээр суллах уриалгаа хүргүүлсээр байна. Түүнийг шударга бусаар баривчлан саатуулсан тул гэр бүлдээ эргэн ирэх боломж олгох ёстой. Хэвлэл мэдээллийг хязгаарлаж, айлган сүрдүүлэх гэсэн Оросын оролдлогыг бид эсэргүүцэж байна. Чөлөөт, хараат бус, олон ургалч хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст мэдээлэл түгээхэд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг" гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: NBC
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ