Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит “Шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулах ажил, мэргэжлийн уралдааныг Монгол Улсын хэмжээнд зарлаж шилдэгээ тодрууллаа. БОАЖЯ-аас баталсан удирдамжийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт албан үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагч нарыг оролцуулан бүтэн жилийн хугацаанд аймгийн БОАЖГ болон Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдыг нийт долоон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу материал ирүүлснийг үнэлэн шалгаруулав.
Салбарын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагчдын ур чадвар, шинэлэг санаачилга, технологийн шийдлийг хэрхэн ашигласан, мониторинг судалгаа, зөрчлийг таслан зогсоосон байдал зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хянаж үнэлсэн.
Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, байгаль хамгаалагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох боломж бүрдүүлэн дэмжих зорилго бүхий тус уралдаанд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагчид, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид оролцсон бөгөөд шалгуур үзүүлэлт хангаж материалаа ирүүлсэн 20 байгаль хамгаалагчаас
Нэгдүгээр байрт 89 оноогоор Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Т.Отгонбаяр,
Хоёрдугаар байрт 86 оноогоор Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг,
Гуравдугаар байрт 81 оноогоор Говийн Их Дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Ганзориг шалгарсан бол
Тусгай байрт 80 оноогоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Ч.Хөхрий шалгарав.
Ажил мэргэжлээрээ манлайлан шалгарсан Байгаль хамгаалагч нарыг “Шилдэг байгаль хамгаалагч” өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, Олон улсад зохион байгуулах байгаль хамгаалах чуулга, арга хэмжээнд оролцох эрх олгож буйгаараа онцлог юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн