surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

$440 саяын үнэтэй 70 боодол кокаин Газар дундын тэнгисээс илрүүлжээ

$440 саяын үнэтэй 70 боодол кокаин Газар дундын тэнгисээс илрүүлжээ

Сицили арлын ойролцоо Газар дундын тэнгисийн усанд хөвж байсан хоёр тонн орчим жинтэй мансууруулах бодисыг Италийн эргийн хамгаалалтынхан өнгөрсөн амралтын өдөр илрүүлжээ.

Нийт 70 ширхэг усны хамгаалалттай боодолд $440 саяын үнэ хүрэх кокаин байсныг Италийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн алба Даваа гарагт мэдээлсэн байна.

Боодлуудыг салгахгүйн тулд хооронд нь холбож, гэрлээр дохио өгөх төхөөрөмж суурилуулсан байжээ.

Эдгээрийг ачааны хөлөг онгоцноос тэнгисийн усанд хаясан гэж цагдаа нар үзэж байна. Гэмт этгээдүүд гэрлэн дохионы тусламжтай эдгээрийг олж, эрэгт гаргах төлөвлөгөөтэй байсан бололтой.

Италийн түүхэнд ийм их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх оролдлогыг илрүүлж байгаагүй бөгөөд хэд хоногийн өмнө Шинэ Зеландын цагдаа нар мөн далайгаас хагас тэрбумын үнэ хүрэх кокаин илрүүлсэн байна.

Энэ нь тус улсын зах зээлийн хэрэгцээг 30 жил хангах хэмжээний мансууруулах бодис байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1