Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Тэрбээр “Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн энэ сарын 4-нд өгсөн. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй” хэмээн жиргэжээ.
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, 2021 оны наймдугаар сарын 4-нд Н.Мандуулыг томилсон юм. Н.Мандуул 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллажээ.
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан байна. Мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Тэрбээр хамгийн сүүлд “Century” төслийн хүрээнд Чингис, Гэрэгэ бондуудын эргэн төлөлтийн хугацааг сунгах, хүүг бууруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч банкуудтай хийх хэлэлцээрийг удирдан ажиллажээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн шүүх хурал өчигдөр Улаанбаатар чуулгад эхэлсэн. Шүүх хурал эхэлсний дараа Н.Мандуул чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн