Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, Tottenham Hotspurs багийн довтлогч Сун Хын Мин гэрлэсэн гэх яриа спорт сонирхогчдын дунд тархаад байна.
Саяхан SBS-ийн спортын шинжээч Ким Дун Ван Юүтүб хуудсаар цацагддаг нэгэн нэвтрүүлэгт оролцжээ. Тэрээр Сун Хын Миний сүүлийн 3-4 тоглолтод дүн шинжилгээ хийн "Би түүнд ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон гэж бодож байна. Хариулт нь түүний цамцан дээр байна (хайр хэмээх бичигтэй цамц). Би чамд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна л даа. Гэхдээ Сун Хын Минийг ямар нэгэн халуун дулаан зүйл сэргээсэн бололтой. Түүнийг улам бүр хурцлах ямар нэгэн шалтгаан байна. Хувийн амьдрал нь түүнийг улам бүр гэгээлэг болгож байх шиг байна. Гэхдээ энэ бүхэн зүгээр л миний таамаглал шүү" гэжээ.
Ким Дун Ван тоглогчидтой тун ч ойр дотно байдаг нэгэн. БНСУ-ын хөлбөмбөгийн insider байсан түүний энэхүү таамаглал үндэслэлтэй байж болох талаар интернэт хэрэглэгчид дурджээ.
Удалгүй Сун Хын Мин Инчоны нисэх онгоцны буудал дээрх зураг олны анхаарлыг татав. Тодруулбал, хуруундаа Boucheron брэндийн сүйн бөгж зүүсэн байсан түүнийг удахгүй хуримаа хийх гэж байгаа гэх цуурхал дэгдэх шалтгаан болжээ.
Ази довтлогчийн аав түүнийг зодог тайлсныхаа дараа л гэрлэнэ хэмээж байсан удаатай. Сун Хын Мин ч мөн 2019 онд өгсөн ярилцлагадаа үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний энэхүү амлалтыг зөрчхөд хүргэсэн эмэгтэй чухам хэн болохыг шүтэн бишрэгчид нь анхааралтай ажиглаж эхэлжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ