Түгжрэлийг бууруулах дунд хугацааны зорилтын хүрээнд дагуул хотууд байгуулах талаар албаныхан онцолж байна.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс танилцуулснаар Хөшигийн хөндий дэх шинэ дагуул хотоос гадна
- Ар гүнтэд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Хүнсний хувьсгалын хүрээнд Агросити,
- Налайхад зүүн бүсийн терминал Налуу-Ухаа,
- Хан-Уул дүүргийн дөрвөн хороог хамруулсан Буянт-Ухаа дагуул хотыг байгуулах судалгааны ажлыг тус тус эхлүүлжээ.
Сонирхуулахад, Буянт-Ухаа дагуул хотыг мэдээллийн технологийн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва "Дагуул хотууд 50 километрийн радиустайгаар байгуулагдана. Эдгээрт эдийн засгийн кластеруудыг бий болгох хэрэгтэй. Хүнсний, технологийн чиглэлээр кластер үүсгэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Дагуул хотуудад хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийг эрх зүй, бодлого татварын талаас нь ямар дэмжлэг үзүүлэхээ бодолцох ёстой. Улаанбаатар хотын эдийн засгийн таталцал нь 200 километр дотор байдаг юм байна. Тэгэхээр 200 километр радиус дотроо ямар байдлаар харилцан эдийн засгийн ашигтай ажиллах вэ гэдгээ тодорхойлно.
Жишээлбэл, 50 километрийн радиус дотор Төв аймгийн 27 сум бүгд багтана. Газрын бүтэц, хөрсний чийг гэхчлэн бүх зүйлийг нь судлахаар баруун таван суманд нь хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой гэж тодорхойлогдсон. Тэнд хүнсний ногоо тариалсан хүмүүсийг дэмжихийн сацуу нийслэлийн иргэдийг дөрвөн улирлын турш эрүүл хүнсээр хангахын тулд Улаанбаатарт тусгай агуулахуудыг байгуулах шаардлага байна. Үүнд хувийн хэвшилтэй хамтарч, бодлогоор яаж дэмжихээ бас тодорхойлох хэрэгтэй.
Ингэснээр бүгд Барс, Нарантуул руу ирж бөөнөөр нь бараагаа татаж зөөх биш тус тусдаа агуулахуудаас нь авах боломжтой байх юм. Хадгалах горимоос нь шалтгаалсан тус тусдаа агуулахуудыг хотын зах хэсгээр байгуулснаар тэр чигт урсгал бий болгоно" гэлээ.
Нийслэлчүүд жилдээ 45 мянган тонн хүнсний ногоо хэрэглэдэг байна. Иймд нийт 50 мянган тоннын хүчин чадалтай 19 агуулах барьснаар замын хөдөлгөөний ачаалал 8.2 хувиар буурах тооцоолол байна. Эдгээр агуулах нь дунджаар 3 га орчим талбайг эзэлсэн, худалдаа үйлчилгээний төв болгон хөгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй