Санхүүгийн эрх чөлөөт байдлаар байнга өрсөлддөг Азийн хоёр хотын эрэмбэ солигджээ.
Henley & Partners болон New World Wealth компаниудын өчигдөр гаргасан жагсаалтад 2012-2022 оны хооронд Хонконгийн саятнуудын тоо 27 хувиар буурч, 129,500 болсон бол ижил хугацаанд Сингапурын саятнуудын тоо 40 хувиар нэмэгдэж, 240,100 хүрсэн байна.
2012 онд саятнуудын тоогоор Хонконг дэлхийн хотуудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол одоо долдугаарт буюу Сингапураас хоёр байрын доор жагсах болжээ.
Бээжингийн эрх баригчдын явуулж буй хатуу бодлого Хонконгоос саятнуудыг дүрвэхэд хүргэсэн гэж үзэж байна.
Нэг саяас дээш хөрөнгөтэй 340,000 оршин суугчтай АНУ-ын Нью-Йорк хот дэлхийд тэргүүлж, араас нь Японы Токио, Калифорни мужийн Бэй Ареа, Лондон, Сингапур хотууд удаалжээ.
Нийлбэр үзүүлэлтээр дэлхийн хамгийн баян 50 хотын жагсаалтын 10-ыг АНУ-ын хотууд эзэлсэн байна.
Дараа нь уг жагсаалтад таван хоттой Хятад улс, дөрвөн хоттой Австрали улс жагсжээ.
Харин тэрбумтануудын тоогоор жагсаахад Бэй Ареа 63 тэрбумтнаар дэлхийн хотуудыг тэргүүлж, араас нь Нью-Йорк, Бээжин, Лос-Анжелес, Шанхай эхний таван байранд орсон байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөрөнгө нь хамгийн их өссөн оршин суугчидтай хотоор Хятадын Ханьжоу шалгарчээ. Тус хотын саятнуудын хөрөнгө энэ хугацаанд 105 хувиар өссөн байна. Дараа нь 102 хувийн өсөлттэй АНУ-ын Техас мужийн Остин хот жагслаа.
Украины дайн Оросын нийслэлээс баячуудыг зугтахад хүргэсэн нь дээрх жагсаалтаас харж болно.
Тухайлбал Москваг өөрийн суугуул хот гэж нэрлэдэг саятнуудын тоо 10 жилийн өмнөхөөс 44 хувиар буурсан бол Санкт-Петербург хотынх 38 хувиар буурчээ.
Эх сурвалж: Bloomberg
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ