"Цахилгаан шат уу? Эрүүл мэндийн явган шат уу?" алхалтын зөвлөгөө өгөх өдөр болж өнгөрлөө.
Орон даяар "Цаг гаргая" үндэсний арга хэмжээ зохион байгуулж буй билээ. Энэ хүрээнд Монголын явган алхалтын холбооны гишүүд сайн дурын, сонирхолтой хөтөлбөрийг өчигдөр хэрэгжүүллээ. Тэд цахилгаан шат хүлээж буй иргэдэд зориулж явган алхалтын ач холбогдлын талаар товч мэдээлэл, нөхөрсөг зөвлөгөө өгсөн байна.
Монголын Явган Алхалтын Холбооны гишүүд оффис, орон сууц, дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр зочлон явган алхах сэдэл өгсөнд хүн бүр таатай хандсан байна.
Оффисын ажил эрхэлдэг хүмүүс өдөрт дунджаар 10-15 минутыг цахилгаан шат хүлээх, зорчиход зориулдаг гэсэн судалгаа бий. Мөн оффисын ажилчид ихэнх цагаа компьютерын өмнө ажиллаж, хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг. Үүнээс улбаалан хөдөлгөөний дутагдалд орох, хүзүү чилэх, нуруу хөших, гар бадайрах, суудлын өвчин тусах, илүүдэл жинтэй болох, хөдөлгөөний хомсдлын улмаас олон төрлийн өвчинд нэрвэгдэж болох суурь бүрддэг.
Ажлын байранд хамгийн энгийн, хялбар төдийгүй дасгал хөдөлгөөн дэмжих арга бол цахилгаан шатнаас аль болох татгалзаж, явган шат ашиглах юм.
Алхалтыг дэмжих 2х2 дүрэм: Бид дээшээ хоёр давхар өгсөх эсвэл доошоо хоёр шат буух бол лифт хүлээж цагаа үрэхийн оронд явган шатыг ашиглах нь эрүүл мэндэд тустай.
Эрүүл мэнддээ ч, экологи, эрчим хүчинд ч хэрэгтэй сонголт болно.
Хүний биеийн булчингийн 93 хувийг явган алхсанаар ажиллуулж, цусны эргэлтийг сайжруулж, ажлын бүтээмжээ нэмж, бүтээлч сэтгэлгээгээ өсгөж, бухимдлаа арилгах гээд олон давуу талтай.
Алхах нь хэнийг ч нас, хүйс, ур чадвар, чадал чансаа, ажил эрхлэлт, мэргэшил мэргэжлээр нь үл ялгаварлан, нэгтгэж чаддаг хүчирхэг үйлдэл юм.
Могой жилийн наадмын өнгө /ҮНДЭСНИЙ БӨХ/
2025.07.07 09:00
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ