Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцууллаа. Мөн Нийслэлийн прокурорын газраас хянасан зарим хэргийн шийдвэр, явцын талаар өнөөдөр /2023.04.19/ мэдээлэл хийж байна.
Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон байдаг. Тэгвэл өнөөдөр тэдэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл гарсан.
Тодруулбал, Б.Содномдаржаад 25 жил, Т.Чимгээд 24 жил хорих ялыг оноож, хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Гэвч тэднийг эрүүдэн шүүсэн гэх хэрэг илэрч ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил хорих, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жил хорих ял оноож, нийслэлийн прокурорын газраас С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж аваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг дахин шалгаж байсан. Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байна. Бид энэ талаар тодруулж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 4 ХҮНИЙГ ХОРЬЖ БАЙНА
НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Г.ГЭРЭЛТУЯА:
-Нүүрс олборлох, худалдах, тээвэрлэх хэргүүдийн талаар товч мэдээлэл өгье. Хамтарсан ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын 48 мөрдөгч ажиллаж, 47 хэргийг мөрдөж байна. 57 хүнд хологдох долоон хэргийг шүүх рүүү шилжүүлсэн. 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. УИХ-ын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөрдөх байгууллага Ерөнхий прокурорт санал өгч, Прокурор УИХ-д санал оруулдаг. Энэ дагуу гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлдүүлэх саналаас нэг хүнийг буюу Т.Аюурсайхан гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
107 хүнд таслан сэргийлэх, тэдний 24-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.
Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Үүнд хувьцаа, үл хөдлөх, хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ, тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураасан.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ