“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын багийн ахлагч нарын хурал “Туушин” зочид буудалд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Зүүн Азийн бүс нутагт хамаарах Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож байна.
Хурлын үеэр наадмын бэлтгэл ажлын явцыг танилцуулж, оролцогчдод зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Тухайлбал, хурлын эхний өдөр спортын төрөл, барилга байгууламж, бүртгэл, байрлах зочид буудал, сайн дурын ажилтнууд, тээвэр, аюулгүй байдал, хоол хүнсний талаар мэдээлэл өгнө.
Харин маргаашийн хурлаар нээлт, хаалтын ёслол, допингийн шинжилгээ, тасалбарын борлуулалт, соёлын хөтөлбөрийн талаар танилцуулахаас гадна хөлбөмбөг, волейболын спортын сугалаа явагдах юм.
Зүүн Азийн залуучуудын II наадам энэ оны наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 11 төрлөөр зохиогдох билээ. Наадмын хөтөлбөрт сагсан бөмбөг (3х3 болон 5х5), хөлбөмбөг, волейбол, бадминтон, ширээний теннис, электрон спорт, таеквондо, хөнгөн атлетик, жүдо бөх, чөлөөт бөх, боксын спорт багтаад байна.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ