Монголын хөлбөмбөгийн холбооны шугамаар 2018-2019 онд Унгарын домогт хөлбөмбөгч Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцсан Жавхлангийн Эрдэнэзолбоо Унгарын хөлбөмбөгийн холбооны “BLSZ II” лигийн “Швабхэдьж” клубт тоглож байна. Энэ жил 21 нас хүрэх тамирчин маань клубийнхээ нэгдүгээр багийн төлөөх анхны гоолоо өнгөрсөн ням гаригт “Сэнт Паал Академиа”-гийн эсрэг хийсэн тоглолтын 87 дахь минутад гоол оруулж, эцсийн дүнд 7-1 оноогоор эсрэг багаа хожлоо.
Ж.Эрдэнэзолбоо тоглолтыг зүүн жигүүрийн хамгаалагчийн үүрэгтэй эхлүүлсэн ч хоёрдугаар үеийн дундаар зүүн жигүүрийн довтлогч болж, сүүлчийн 10 минутад төвийн довтлогчоор тоглов. Бояжик Йожефын удирдсан “Швабхэдьж” “BLSZ II” лигийн 19 тоглолтод 16 хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдсон амжилтаар хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж, үлдсэн долоон тойргийн тоглолтоос шалтгаалан түрүүлэх, эсвэл хоёрдугаар байрт шалгаран плей-оффын тоглолтод ялалт байгуулбал “BLSZ I” лиг рүү дэвших боломжтой болох юм.
Ж.Эрдэнэзолбоо 2012 оноос “Дөчин Мянгат Юнайтед” клубт дасгалжуулагч Д.Нанжидын удирдлага дор хичээллэн өсвөрийн УАШТ-д гурван удаа түрүүлж, 2016 онд Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Зүүн Азийн Фестиваль, 2017, 2019 онд Монгол Улсын 16, 19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тоглотод оролцож байсан.
Монголдоо эргэн ирж 2020 онд нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийг төгсөөд Ло́ранда Э́твёшагийн их сургуульд спортын шинжлэх ухаан ба менежментийн чиглэлээр суралцахаар дахин Унгарыг зорьсон бөгөөд хичээл, цагийн ажлын хажуугаар Будапешт хотын 12 дугаар дүүргийн “Швабхэдьж” клубт бэлтгэл сургуулилт тасралтгүй хийсэн ч албан ёсны тоглолтод оролцох зөвшөөрөлгүй байсан тул зөвхөн нөхөрсөг тоглолтуудад л оролцож байв.
Харин Унгарын хөлбөмбөгийн холбооноос 2023 оны нэгдүгээр сарын 19-нд албан ёсны зөвшөөрөл ирснээр “Швабхэдьж”-ийн хоёрдугаар багийн төлөө “BLSZ III” лигийн эхний хэсгийн таван тоглолтод нэг гоол хийж, нэгдүгээр багийн төлөө “BLSZ II” лигийн мөн эхний хэсгийн гурван тоглолтод нэг гоол хийгээд байна.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ