Улсын ерөнхий прокурорын газрын “хамтарсан ажлын хэсэг томилох” тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт нийт 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хэрэгт хяналт тавин ажиллаж байна.
Одоо ажлын хэсэг нийт 47 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 23 хэрэгт тус тус ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн прокурорын газраас 58 хүнд холбогдох 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагчаар татагдсан нийт 127 хүний 68 нь нийтийн албан тушаалтан, 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд (Улсын Их Хурлын гишүүн 7, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан 1, Засгийн газрын гишүүн, сайд асан 1, яамны төрийн нарийн бичгийн дарга асан 1, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга 1, аймгийн засаг дарга 1, аймгийн засаг дарга асан 1 ), 35 нь хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, ажилтан, 8 нь хувиараа нүүрс тээвэрлэдэг иргэн, 3 нь БНХАУ-ын иргэн байна.
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 107 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнээс 42 хүнд хувийн баталгаа, 11 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 46 хүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, нийт 23 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо 5 иргэн цагдан хоригдож байна.
Мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос мөрдөх байгууллагуудад орон байранд нэгжлэг хийх зөвшөөрөл 123, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах зөвшөөрөл 26, мэдээлэл баримт бичиг гаргуулах зөвшөөрөл 108, эд зүйл хураан авах зөвшөөрөл 13, нийт 270 зөвшөөрөл олгосон байна.
Ажлын хэсэг нийт 227 обьектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл,баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1202 удаа, гэрчээр 10057 хүнийг асууж, Авлигатай тэмцэх газарт 1151 ширхэг баримт, Эрүүгийн цагдаагийн алба 113 мянга хуудас баримтыг тус тус холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор нэр бүхий яллагдагч нарын дараах эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгаа болно. Үүнд:
-97 үл хөдлөх эд хөрөнгийн (орон сууцны 84, оффисын 5 талбай, 5 зогсоол, 3 агуулах);
-48 тээврийн хэрэгслийн ;
-5 газар;
-2 хуулийн этгээдийн хувьцаа;
-35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ;
-4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бонд.
Дээрхээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630,000,000 төгрөг, 230,000 ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг шалгаж байна.
Мөн нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн шинжилгээ хийлгүүлэхээр 8 удаа шинжээч томилсон. Шинжээчийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Аудитын компаниудаас 17 шинжээч оролцуулсан байна.
Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ