"НВЦ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарбилэг "Бид Германы шувууны фермийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр арилжааны банкуудад хандан зээл авах гэсэн боловч чадаагүй. Германы Хөгжлийн банкинд хандаж, зээл авах болсон юм. Гэвч тус банк анх олгохоор шийдсэн 25 саяын зээлийг 11 сая ам.доллар болгож бууруулсан. Учир нь 2013 онд манай улсад санхүүгийн хямрал болж, ам.доллар нэг өдөрт 1300-аас 1800 төгрөг болсон шүү дээ. Манай төсөл гурван үе шаттай байв.
Санхүүгийн хямралын нөлөө, ам.долларын ханшийн зөрүү, цар тахал сөргөөр нөлөөлсөн. Иймд анх төлөвлөсөн хугацаанаас хоёр жилийн дараа дэгдээхийн байр, өндөглөгчийн байр ашиглалтад орсон. Бид үйл ажиллагаагаа огт зогсоогоогүй, үнээ нэмээгүй. Орон нутагт 500 ажлын байр бий болгож жил бүр улсад 10 тэрбум төгрөгийн татвар төлдөг, манай улсад борлуулдаг 1 сая ширхэг өндөгний талыг манай ажилчид үйлдвэрлэж байна. Хөгжлийн банкнаас авсан зээл бидэнд маш их тус болсон.
Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд найдаагүй. Төслийн эхний үе шат хэрэгжсэн, үндэсний бүтээн байгуулалт байсан тул бид Хөгжлийн банканд хандсан. Зээлийг 100 хувь зориулалтаар нь зарцуулсан гэв
Тэгвэл "НВЦ" компанид давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн Банканд 51.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар прокурор танилцуулав.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан М.Баянмөнхийн хэргийн материалыг уншиж, танилцуулах үеэр авлига, хээл хахуулийн дараах зөрчлийг хэлэв.
Тэрбээр, Хөгжлийн Банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын ахлах мэргэжилтэн, зээлийн удирдлагын хорооны нарийн бичгийн дарга н.Аззаяад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны аравдугаар сарын 11-ний орой 19:00 цагийн үед 1,000 ам.доллар, 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Montblanc брэндийн хэтэвч, оргилуун дарс, нэг ширхэг үнэртэй ус хахуульд өгсөн.
Мөн Төрийн ордонд нэр бүхий албан тушаалтны өрөөнд 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Montblanc брэндийн хэтэвчийг хахуульд өгсөн.
Өөртөө болон “НВЦ” компанид давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан жолоочоороо дамжуулан 2017 оны есдүгээр сарын 19-нд Хангарди ордны хойд талын авто зогсоол дээр бэлэн 246.8 саяын хахууль өгсөн" хэмээн хэллээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ