Гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцсон "Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023” өнөөдөр /2023.04.20/ Яармаг дахь шинэ Хангарди ордонд эхлэлээ.
Форумд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү мэдээллээр Улаанбаатар хотын хүн ам одоогоор 1.6 саяд хүрсэн. Жил бүр 40 мянган иргэн орон нутгаас шилжин ирдэг. Энэ жишгээр орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо зогсолтгүй үргэлжилсээр байвал одоогийн нөхцөл улам хүндэрнэ. Иймээс дагуул хотыг хөгжүүлэхэд анхаарна. Дагуул хотыг хөгжүүлэхэд 49.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, 120 мянган айлын орон сууцыг 2040 он хүртэл барихад 36.3 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. Энэ хэмжээний орон сууц баригдсан нөхцөлд гэр хорооллын иргэдийн амьдралын чанар сайжирна.
Нийслэлийн хөгжлийг хязгаарлаж байгаа нэг хүчин зүйл нь түгжрэл. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор босоо хэвтээ замыг өргөтгөх, гүүрэн гарц барих зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.
Мөн авто тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах байдлаар холбоос том замууд барина. Тухайлбал, Сэлбэ гол дагуу 21.6 км нийтийн тээврийн шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөлт хийж байна. Үүнд 3.3 их наяд орчим төгрөг шаардлагатай аж.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй