Энэтхэг улс энэ оны дундуур хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэдгийг НҮБ-аас гаргасан тайланд дурджээ. Тодруулбал, НҮБ-ын ‘Дэлхийн хүн амын төлөв байдлын тайланд дурдсанаар Энэтхэгийн хүн ам энэ онд 1 тэрбум 4 сая 286 мянгад хүрэх бөгөөд энэ нь Хятадаас даруй 2.9 сая хүнээр давах тооцоолол гарчээ. Хятадын хүн ам энэ онд 1 тэрбум 4 сая 257 мянгаар тоологдож байна. Гэтэл АНУ нь 340 сая хүн амаар гуравдугаарт бичигджээ.
Энэтхэгээс хүн амын тоогоор олон жил илүү явж ирсэн Хятад улсад сүүлийн 60 жилд анх удаа өнгөрсөн онд хүн амын тоо буурсан байна. Хоёр оронд хүн амын өсөлт тодорхой хэмжээгээр буурч байгаа ч Энэтхэгийг бодвол Хятад улсад илүү хурцадтай байгаа юм.
Хятад улсад хүн амын тоо буурах болсон нь олон жил үргэлжилсэн хүүхдийн тоог хязгаарлах бодлого голчлон нөлөөлсөн. Нөгөө талд Энэтхэг нь илүү залуу хүн амтай бөгөөд төрөлт өндөр байгаагийн дээр сүүлийн 30 жилд нярайн эндэгдлийг дорвитой бууруулж чаджээ.
Энэтхэг улс хүн амын тоогоор дэлхийг тэргүүлэх нь 2020 оны сүүлчээр тодорхой болж эхэлсэн гэнэ. Гэхдээ Энэтхэг улс нь 10 жил тутмын хүн амын тооллогоо 2021 онд хийх байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан. Үүнээс үүдэн Энэтхэг улсын хүн амын тоог нарийн тогтоох боломжгүй байгаа бөгөөд дээрх тоо хэзээ ч өөрчлөгдөж болно гэж НҮБ-ын албаныхан мэдэгджээ. Тиймээс Энэтхэг хүн амын тоогоор энэ оны дундуур дэлхийг тэргүүлнэ гэж таамагласан аж.
ЭХ СУРВАЛЖ: THE WEEK, REUTERS
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ