Японы жүдо бөхийн шигшээ баг ирэх сард Катарын Дохад болох ДАШТ-ийн бэлтгэлдээ гараад байна. Хамгийн хүнд буюу +100 кг жингийн Сайто Тацүри бэлтгэлийн үеэр сэтгүүлчдэд тус тэмцээний талаар ярилаа.
Өнгөрсөн жил анх удаагаа ДАШТ-д зодоглохдоо Сайто Кубын Эндо Грандад финалд ялагдаж, мөнгөн медальтай үлдсэн билээ.
Тэрбээр, “Өнгөрсөн жилийн тэмцээнээр дэлхийд түрүүлчихвэл аав Сайто Хитошитойгоо ижил дэлхийн аварга болно гэж хэт их бодчихсон байсан. Энэ удаад аавынхаа талаар огт бодолгүй, өөртөө л анхаарал хандуулж барилдах болно. Дэлхийн аварга болоход 2024 оны Парисын олимпын шигшээ багт бараг багтах тул маш чухал тэмцээн. Амь насаа тавиад ч хамаагүй заавал түрүүлэх ёстой тэмцээн.
Өнгөрсөн жилийн Мастерс тэмцээний үеэр 174 кг байсан бол жин хасаад 167 кг боллоо. Ингэснээр нуруу, өвдгөнд ирэх ачаалал буурсан. Өнгөрсөн сар манай клубт болсон хамтарсан бэлтгэл дээр Францын Тедди Ринертэй хэд хэд барилдлаа.
Тедди жинхэнэ чадлаа гаргаагүй байж мэдэх ч миний хувьд “Ялахын аргагүй тасарчихсан тамирчин” гэж хэлэхээр ялгаа алга гэж бодсон. Ринерийг заавал давж гарах хүсэлтэй. Барилдааны агуулга ямар байх нь үнэнийг хэлэхэд надад хамаа алга. Ялж, түрүүлж л байвал болно” гэлээ.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ