Их Британийн бизнес эрхлэгч Стивен Нортэм eBay сайтаас хуучин Боинг 737 онгоцыг 6165 ам.доллараар худалдан авч, гурван сарын дотор 18,500 доллараар засаж, Airbnb-д түрээслэхээр тохижуулжээ.
Нийтдээ тэрээр 24 мянган доллар /84.1 сая төгрөг/ зарцуулсан байна.
38 настай Стивен Нортэм өнгөрсөн онд компаниа зараад цаг зав ихтэй болсон байна. eBay сайтад тэрээр хуучин онгоц олж хараад ийнхүү шинэ содон зүйл хийх санаа төржээ.
Нортэм 1968 оны Боинг 737-200 онгоц худалдан авч, амралтын тансаг сууц болгон тохижуулсан байна. Тэрээр энэ ажлаа “бизнесийн эх үүсвэр болохуйц хөгжилтэй бас сонирхолтой төсөл байлаа” гэжээ.
Гэвч онгоц худалдаж аваад гэртээ хүргүүлэх нь тийм ч амар ажил биш байсан гэнэ. Тэрээр тээврийн компанид хандан кранаар хүргүүлэхийн тулд гурван сар зарцуулжээ. Уг онгоцыг Чичестер коллежоос худалдаж авсан бөгөөд нисэх багийнхныг сургахад ашигладаг байсан гэнэ. Анх ирэхдээ орчин нөхцөл нь бохир, тийм ч таатай биш байсан аж. Учир нь ашиглаагүй 10 гаруй жил өнгөрсөн байжээ.
Тэрээр 2022 оны долоогоос есдүгээр сар хүртэл тохижуулахдаа бүгдийг ганцаараа, өөрийн гараар хийсэн байна. Стивен бүх суудлыг нь автал цэлийсэн том талбайтай болсон тул илүү тохитой орчин бүрдүүлэхээр ор, буйдан, гал тогоотой болгожээ.
Мөн WiFi сүлжээ, ухаалаг зурагт, Xbox тавьж, орчин үеийн загвартай болгон тохижуулсан байна. Түүнчлэн агааржуулагч суурилуулснаар онгоцны бүхээгийг бүхэлд нь дулаацуулж, сэрүүцүүлэх боломжтой болжээ
Хэдийгээр онгоцыг орчин үеийн загвараар тохижуулсан ч ерөнхий өнгө төрхийг нь мөн хадгалахыг хүсэж, хуучин суудал, хамгаалалтын бүс, гар тээшний сав, ариун цэврийн өрөөг хэвээр нь үлдээсэн байна.
Бас нэгэн сонирхолтой хэсэг нь шилэн шал. Уг шалны доор ачаа хадгалах хэсэг байсан бол одоо онцгой нэгэн унтлагын өрөө болжээ. Дээрээ ганц хүний хоёр байгаа бол доороо хоёр хүний нэг, нийтдээ тус онгоцонд дөрвөн хүн унтах боломжтой юм байна.
Мөн гаднаа нарлах сандал, мах шарах орон зай бий болгосноос гадна онгоцны хөдөлгүүрээр хийсэн халуун усны онгоцонд тухлах боломжтой болжээ. Харин нөгөө хөдөлгүүрийг нь онгоцноос салгаагүй бөгөөд сандал болгон ашиглаж болох гэнэ.
Нисгэгчийн бүхээгт Нортэм компьютер тоглоом суурилуулжээ. Тэрээр “Ингэснээр хүмүүс онгоцны нисгэгчийн хэсгийг үзэх боломжтойгоос гадна алжаалаа тайлан тоглох боломжийг бүрдүүлсэн” гэв.
Нортэм онгоцоо хоногийн 185 доллараар түрээслэхээр төлөвлөж байгаа бөгөөд аль хэдийн захиалахыг хүссэн хүмүүсийн уртаас урт жагсаалт үүсээд байгаа гэнэ. Хүмүүс хүүхэдтэйгээ ирэх сонирхолтой байгаа ч Нортэм үдэшлэг зохиоход ч тохиромжтой газар болсон гэв. Тэрээр цаашдаа ачааны автомашиныг аяллын машин болон тохижуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: Business Insider
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ