Натурал фитнессийн спортоор олон улсын, цаашлаад дэлхийн хэмжээний тамирчин болох хүсэлтэй залууст зориулсан анхдугаар тэмцээн ирэх тавдугаар сарын 27, 28-нд болох гэж байна.
Натурал фитнесс буюу хүч тамир оруулах хориотой нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр фитнессээр хичээллэдэг хүмүүсийн анхдугаар тэмцээнийг Дэлхийн натурал бодибилдинг фитнессийн холбоодын /WNBF, INBF/ албан ёсны гишүүн Монголын натурал бодибилдинг фитнессийн холбоо зохион байгуулах аж.
Монголын натурал бодибилдинг фитнессийн холбоо нь Дэлхийн холбооны гишүүнээр элссэн цагаас фитнессийн спортыг допинггүй хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласаар ирсэн.
Монгол Улсад анх удаа Олон улсын хэмжээнд өрсөлдөх мэргэжлийн тамирчин шалгаруулж WNBF-ны натурал Про-тамирчинд олгодог “про-карт“сертификат олгох тэмцээн болох юм.
Натурал фитнессийн анхдугаар тэмцээнд оролцсоноор про-карт буюу мэргэжлийн тамирчны эрх авахын тулд аль олон улсын тэмцээнд оролцох шаардлагагүй бөгөөд дээрх тэмцээнд амжилт үзүүлснээр ПРО-ТАМИРЧИН буюу МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН болох болзлоо хангах боломжтой.
ПРО-ТАМИРЧИН болсноор WNBF холбооноос олон улсад тогтмол зохиогддог 10‘000$-60‘000$ шагналын сантай тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.
Гол шалгуур:
- WNBF холбооны албан ёсны допингийн хоёр шатлал бүхий шалгуурыг давсан тохиолдолд НАТУРАЛ ПРО-ТАМИРЧИН цолыг баталгаажуулна
- Тэмцээний эхний байр эзэлсэн тамирчдаас про болон сонирхогчдын ангилалд хоёр баг бүрдүүлэн АНУ-д 11 дүгээр сард зохиогдох Натурал фитнессийн 34 дэх удаагийн ДАШТ-д оролцоно
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо