Дайн эхэлсэний дараа дэлхийн өнцөг булан бүрт Оросын брэндүүдийг бойкотлож эхэлсэн. Тэр дундаа Оросын архийг бойкотлох нь ихэссэнээр өрсөлдөгч брэндүүдэд орон зай гарч иржээ. Тухайн үед "Смирнофф" гэх мэт алдартай брэндийн архинууд яг үнэндээ Оросоос гаралтай биш гэдгийг хүртэл ил болгосон. "Смирнофф" нь Их Британийн "Diageo" компанийн эзэмшилд байдаг аж.
Тэгвэл дайнаас хойш Украины "Немирофф" архины борлуулалт тасралтгүй өссөөр байгааг компанийн гүйцэтгэх захирал Юрий Сорочинский хэллээ. "Манай брэндийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байгаад баяртай байна. Украинтай эв санааны нэгдэлтэй байж, Немироффыг сонгож буй үйлчлүүлэгчдэдээ талархлаа" гэв. Оросын довтолгооны дараа "Немирофф" үндсэн үйлдвэрээ нэг сарын турш хаах шаардлагатай болжээ. Үйлдвэр нь нийслэл Киевээс баруун өмнө зүгт 250 км зайд Немирив хотод байдаг.
Оросууд цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд халдсаны улмаас цахилгааны аж ахуйн нэгжүүд цахилгааны хязгаарлалтад өртсөн. Гэсэн хэдий ч экспортын хэмжээ нь ихээхэн өссөнийг Юрий Сорочинский хэлэв.
Статистик мэдээллээс харахад дэлхийн архины зах зээл жил ихэр тусам 4.96 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ онд л гэхэд 46.61 тэрбум ам.доллараар үнэлэгдэх архи зах зээлд борлуулагдана гэж үзэв.
Эх сурвалж: BBC
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ