Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг болон "ASTRO"-ийн гишүүн Мүн Бин энэ сарын 19-ний өдөр гэртээ нас барсан байдалтай олдсон билээ. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа бөгөөд тус улсад амиа хорлох явдал ихсэж байгааг албаныхан онцолжээ.
БНСУ-ын статистикийн албаны мэдээлснээр 2021 онд тус улсад амиа хорлолтын түвшин 100.000 хүн ам тутамд 26 байжээ. Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын түвшин 100.000 хүн тутамд 35.9 байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 100.000 хүн амд 16.2 байгаа нь хоёр дахин их үзүүлэлт юм. Энэхүү тоо сүүлийн жилүүдэд улам бүр өссөөр байна.
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагаас гаргасан 2020 оны судалгаагаар амиа хорлолтоор БНСУ 100.000 хүн ам тутамд 24.1 гэх үзүүлэлтээр тэргүүлжээ. Хоёрдугаар байрт Литви улс 20.3, гуравдугаарт Словени улс 15.7 оноогоор бичигджээ.
"SHINee" хамтлагийн гишүүн Жон Хён 2017 оны арванхоёрдугаар сарын 18-нд 27 насандаа амиа хорлосон. Тэрээр гэрээслэлдээ сэтгэл гутралд өртсөн тухайгаа дурдсан байсан бөгөөд цаашид тэвчиж чадахгүй болсон тул уг сонголтыг хийхэд хүрсэн гэж бичсэн байдаг.
Охидын (f)x хамтлагийн гишүүн Сулли 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр 25 насандаа амиа хорлосон. Түүний дотнын найз "KARA" хамтлагийн гишүүн Гү Хара 2019 оны арваннэгдүгээр сарын 24-нд 28 насандаа мөн л амиа хорлон нас баржээ.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын засгийн газар тус улсад амиа хорлолт их байгаатай холбогдуулан сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг жилд хоёр удаа хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
Тус улсын Засгийн газар амиа хорлолтын хэмжээг 2027 он гэхэд 100.000 хүнд 18.2 болгон бууруулах зорилго тавиад байгаа юм. 20-70 насны иргэдийн дунд сэтгэл гутрал, шизофрени зэрэг сэтгэцийн эмгэг их байгаа тул илрүүлэх зорилгоор ийнхүү жилд хоёр удаа үзлэгт хамруулахаар болжээ.
Амиа егүүтгэсэн алдартнууд
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ